Site menu
Login form
Section categories
Our poll
Rate my site
Total of answers: 49
Statistics

Вэнугийнд хэдэн хүн байна? 1
зочилж орсон хүн хэд байна? 1
манайхан хэд байна? 0
Main » Files

Total entries in catalog: 2
Shown entries: 1-2

мм энэд 2 өгүүллэг байгаа
My files | Views: 383 | Downloads: 53 | Added by: venera | Date: 2011/01/10 | Comments (0)

Урт шар үс нь наранд гэрэлтэн, үл ялиг бүдэг хөмсгийг нь давхраатай алаг нүд нь тодруулан, жижигхэн сэвх нь шулуун хамрыг нь чимсэн туранхай цагаан охин мөрөндөө даавуун цүнх үүрэн сургуульдаа явна. Гэр хороололд амьдардаг гэмээргүй цэвэрхэн, дэгжин болохоор хэнд ч гадуур явахад нь баян айлын эрх охин шиг л харагддаг. Ээжтэйгээ 2-уулхнаа амьдардаг болохоор охин багаасаа л жаахан биендээ багтамгүй ажил хийж, ус авч, гал түлнэ... Гаднаас нь харахад хэнч цохиод авбал өлхөөн уначих царайтай атлаа цаанаа л нэг эршүүд жавхаалаг охины нэрийг Гүнж гэдэг. Одоо дөнгөж 6-р анги Нэг буудал алхах замдаа жижиг дэлгүүрээс мишка авч идсээр жингэнэх хонхтой зэрэг шахуу анги руугаа гүйн орлоо. Ангийн багш нь аль хэдийн хичээлээ заагаад эхэлчихжээ. 2-р салааны 3-р ширээнд ангийнхаа хамгийн сахилгагүй хөдөлгөөнтэй цэвэрхэн бор царайтай дэггүй жаалтай суудаг аж. Түүний нэрийг Бадрал гэдэг бөгөөд аав ээж нь 3дугаар энгид байхад нь Америк руу цагаачилсан бөгөөд эмээ өвөөгийндөө амьдардаг. Энэ хөвгүүнээс болж гүнж нэлээн хэдэн дэвтрээ урж хаян, литр литр нулимс унагасан ч хамт суусаар л... Дандаа л үснээс нь зулгааж, барилдаж мышок болгон унагаадаг, өвөл болохоор цасаар угааж, дулаарахаар цүнхийг нв авч зугатаагаад өдөржин араасаа дагуулж явдаг болохоор Гүнж нэлээд муухай харьцдаг. Гэхдээ угаасаа эвдрээгүй гэгээхэн хөөрхөн зан ааштай, онц сурдаг, царайлаг болохоор нэлээд талтай аж. Охин ширээний найзыгаа харангуутаа нэлээд залхсан янзтай хажууд нь суутал өнөөх ширээний найз нь өнөөдөр тун эелдэг инээмсэглэн: "яасан оройтжыноо?" хэмээн асуухад Гүнж: "чамд хамаагүй" гэлээ. Гэтэл нэг дэвтрийн тал цаасохинд өглөө. Гүнж гайхан уншихад: -"2уулаа үерхье тийм бол А, үгүй бол Б-г дугуйл "хэмээн хэдий муухай сараачсан бичлэгтэй ч хичээж бичсэн нь харагдаж байлаа. Гүнж Үг дуугүй А-г дугуйлж энэ өдрөөс эхлэн Гүнж, Бадрал 2-ын дунд сурагч насны гэгээхэн үерхэл эхэлжээ. Энэ 2 үерхэж байх хугацаандаа жижиг сажиг хичээл ном, найз нөхдөөсөө болон бараг л 20, 30н удаа салж нийлжээ. Салангуутаа л өнөөх сүрхий найз хөвгүүн нь охины хувьд "дээрэмчин" болдог аж. Ямарсайндаа л 7-р ангидаа салсныхаа дарааСкаителын шинэхэн утсыг нь булааж аваад 200 төг өгөхгүй бол утсыг чинь эвдэнэ гэчихсэн алх барьчихсан дэлгээд цохино гэж сүрдүүлэн мөнгө авдаг байсан гээч. Дээд ангийнхан нь 2 жижигхэн хүүхэд хөтлөлцөөд явж байхыг нь хараад өхөөрддөг байсан бол нэг л мэдэхэд тэд 8-р ангид орчихсон охидыг атаархуулж хөвгүүдийг хилэгнүүлсэн сайхан хос гарч ирсэн. Сургуулийн багш ажилчид, үе тэнгийнхэн нь гээд мэддэггүй хүн үгүй болж ичих зүйл ч алга болжээ. том болоод ч тэр үү аар саарын дэвтэр номноос болоод салахаа ч больж, цүнх номыг нь булааж авч хэрэлдэх нь ч багаслаа...... Хамгийн анх гэрт нь хүргэж өгчихөөд гүйгээд алга болдог байсан дэггүй бор жаал одоо хайрт охинтойгоо хичээлээ тараад кино үзэж, "парадаес" гэдэг зайрмагны кафед байнга ордог болжээ. Өглөө хичээл дээр хамт, өдөр гадуур хамт зугаалж оройг мессежээр харилцаж өнгөрөөнө. 8-р анги төгсөх цаг болж хонхны баяр боллоо. Охин шинэхэн цэнхэр хослол дээрээ анхилам сүрчиг цацан нүүрээ бага зэрэг будаад сууж байтал гэрийн гадаа сыгналдах чимээ гарлаа... Найз хөвгүүн Бадрал нь ахтайгаа цуг хүлээж суугаа харагдана. Бадрал богинохон халимгаа боёгож гельдэн, цагаан саарал тайлтай үнэхээр гое хослол өмссөн нь угийн сайхан өндөр нуруулаг биетэйг ч хэлэх үү улам ч чимж үнэхээр тэнгэрийн ханхүү шиг харагдаж Гүнжийг алмайруулах дөхөж,яг энэхэн мөчид охины сэтгэлийг бүрмөсөн эзэмджээ... Тэд 2уулаа медаль аван үнэхээр аз жаргалтайгаар хонхны баяраа тэмдэглэлээ. Хонхны баярын зугаалга "хонхны-лонхны-онгоны баяр " гэж тэр үед ярьдаг нь бичигдээгүй хууль мэт. Энэ хуулийг харин ангийнхан нь дагах гэсэн юм шиг эцэг эхтэйгээ сөргөөцөлдөн байж " Найрамдал"явалгүй "Цэргийн амралт" явлаа. Ангийнхан нэлээдгүй архи ууцгааж хөл толгойгүй юм болж байлаа. Энд тэнд тасарч унасан охид хөвгүүд, хаашаа л харна хэрэлдээд байгаамуу хэлэлцээд байгаа нь мэдэгдэхгүй хашгичсан амьтад, харин Гүнж Бадрал 2 хэсэг ангийнхаа ерөөсөө нийлж байгаагүй даруухан онц сурлагатнуудтай түүдэг тойрон суухдаа хамаг л хөгжилтэй явдлуудаа дурсан уйлах үедээ уйлж, инээх үедээ инээсээр... 10дугаар ангид орлоо. Сагс, волейбол, теннис, биллъяард , бүжгийн хүслэн тэмцээн хүртэл болоход Бадралын цаг, гинж, цамц гээд бүх л юмыгбарьж зогсоод хоолойгоо сөөтөл дэмжээд гүйсээр... Бадрал бүхий л спорт, тоглоом урлаг гээд чадахгүй юм нэг ч үгүй, бас 10 жилийн охидуудад таалагддаг атмаан нэгэн болохоор Гүнж улам л хайрладаг. Харин Гүнж хөөрхөн, гоё биетэй, онц сурдаг, даруухан болохоор Бадрал байтугай үеийн хөвгүүд нь ил далд хайрладаг яг л тохирсон хос аж. Цаг хугацаа өнгөрсөөр л нэг л мэдэхэд их сургуулийн босгыг алхан орлоо. Бадрал МУИС-ийн ОУХарилцааны сургуульд амжилттай тэнцсэнд Америкд амьдардаг аав ээж 2 нь төрсөн өдрийн бэлэгтэй нь цуг цоо шинэ Мустанг машин явуулжээ. Мөн нэгэнт 18 нас хүрч биеэ даасан учраас өвөөгийнхөөсөө нүүж байраа түрээслэх больж супер засвар хийлгэн сайхан тохижуулан, ганцаараа амьдарлаа эхлэв.Харин Гүнжид хайртынхаа гэр орныг нь цэвэрлэж , хоолыг нь хийхээс авахуулаад мундахгүй ажил ар араасаа цуварлаа. Хосын үерхэл хэдий сайхан байсан ч Бадрал хайртаасаа нэг л юмыг ихэд хүсэмжилсэн ч Гүнж дэндүү журамтай учраас байнга үгүйсгэсээр... Эхний хэд хоног ангийнхантайгаа үг ч дугардаггүй байсан ч яалтачгүй хэсэг хүүхдүүдтэй нийлэн нэг паабд оров. Баахан чалчиж байтал Уянга гэгч ангийнхаа л сор болсон өндөр, сайхан бие хаа, царай зүстэй , галзуудуу гэмээр охин Бадрал дээр ирээд: Манай ангийн хамгийн дажгүй банди ингэхэд найз охинтой болов уу? хэмээн асууснаар тэдний хайр дурлалын талаар их сургуулийнхан нь бүгд мэддэг болов. Энэ түүхийг маань сонсоод бүгд атаархах байх гэж бодтол харин ч эсрэгээрээ бүгд л: "ээ чи бүхэл бүтэн 5-н жил үерхчихээд тэр охинтойгоо унтаж ч үзээгүй арчаагүй амьтан бэ? " гэхэд нь Бадрал уурсан гарч гүйн машинаа асаан Гүнжийн гэрийн зүг давхилаа. Үүдэнд нь ирээд хамаг байдгаар сыгналдахад хайрт нь хамаг байдгаараа инээмсэглэн ирэхэд түүний нөгөө их хилэн үнс нурам болон унтарсан юм даг. Гэхдээ л Бадрал их сургуульд ороод орчинд ороод ч тэр үү, байр машин өөрийн гэсэн бүх юмтай том залуу шиг санаснаас ч юм уу нэг л өөр болж байгааг нь гүнж гадарласаар л... Бадрал сургуулийнхаа танилцах үдэшлэгээр төгсөх курсын эгчтэйгээ танилцан архиныхаа гайгаар анх удаа хайртыгаа хуурчихлаа. Гэхдээ тэр гэмшсэнгүй бүр амтшан шөнийн клубуудээр хэрэн хэсч охид хүүхнүүд чихдэн яг л хормойн дон тусснаа өөрөө ч мэдсэнгүй. Гүнж өөрийг нь тоохоо болж, янз бүрийн охидуудтай уулзаж учирч байгааг нь мэдсэн хэдий ч тэвчин хүлээцтэй ханддаг байлаа. Бүр арга ядсандаа ээжээсээ эмээгийндээ хонолоо гэж гараад найз залуугийндаа хонон эмэгтэй хүний хамгийн ариун нандин зүйлээ бэлэг болгожээ. Түүнээс хойш тэдний хөндийрөх шахсан харилцаа нь дотносож эхэлжээ. Гэтэл нэг өвлийн цасан шуургатай өдөр Гүнж шалгалтандаа бэлдэж номын санд суусаар оройтчихсон байж. Найз залуу луугаа залгаад учраа хэлтэл өөдөөс нь : "эмээгийн бие нь муудаад би эмнэлэг дээр байна амжихгүйнэ " гэж хэлээд утсаа тасдаж орхилоо. Яах ч аргагүй ганцаараа замын хажуугаар амтовусны буудал руу явж байтал түгжрээн дундах зам дээр Бадралын мустанг нүдэнд тусах нь тэр гайхан өнгийн сайн харвал нэг охинтой цуг инээлдэн замруугаа ч харахгүй дотно сууж байлаа. Охин өөрийн эрхгүй зүрх нь зүсэгдэх шиг өвдөн чичирч, нүднээс нь том том дусал нулимс хацар даган урсахдаа эхнээсээ хөлдөж байгаа нь мэдрэгдэнэ. Гэхдээ гадаа ямар хүйтэн байгааг ч анзаарах сөхөөгүй ухаан балартан явж байхдаа: " энэ үнэн гэж үү, итгэмээргүй юм " гэдэг үгсийг мэдрэл муутай хүн шиг амандаа бувтнан хөлөө зөөж ядан алхана. Гэртээ ирээд хэнтэй ч юу ч ярихгүй үүр цайтал уйлсаар хэдий хайртай ч гэсэн сална гэсэн шийдвэрт хүрлээ. Маргааш өглөө хичээлээ таслан Бадралын гэрт нь очоод түлхүүрийг нь өгөнгөө салах шийдвэрээ хэлэх гээд хаалгыг нь онгойлготол 2дахь удаагаа цохилтонд орлоо. Уг нь сална гэж шийдсэн байсан ч хамаг бүхнээ зориулсан түүнийгээ хайрлахгүй гэж төсөөлөөгүй байсан ч энэ адгийн заваан дүр төрөхийг хараад өөрийн эрхгүй тэр агуу хайр сэтгэл нь унтран үгүй болжээ. Найз залуу нь түүнийг хэчнээн удаан гуйж өвөөгөөрөө гуйлгуулж, гадаадад байгаа аав, ээж 2 оороо залгуулсан ч охин аль хэдийн шийджээ. Ингээд тэр 2-ын арван жилийн ариун нандин үерхэл замхран оджээ. Охин одоо 25 настай, эрхэлсэн сайхан ажилтай, өөрт нь бүх юмаа зориулахад бэлэн эр нөхөтэй түүндээ бас үнэхээр их хайртай болж , ханхүү шиг хөөрхөн нэг настай хөвгүүнтэй сайхан амьдарч байгаа.Гэхдээ тэр хэзээ ч өөрийн анхны бүх юмны эзнээ мартаж чадалгүй үүрд сэтгэл зүрхэндээ нандигнан дурсдаг. Харин анхны хайрт хөвгүүн нь Америкт амьдарч байгаа бөгөөд мансууруулах бодис хэрэглэж, архидан шоудаж тар болгондоо "анхны ариун нандин үерхлээ" хэнд ч хамаагүй ярин цурхиран уйлдаг аж.... Анхны бүх юм мартагдашүй Ахиад хэзээ ч давтагдашгүй Дэндүү багын үерхэл түүнийгээ Дурсамж болгон сэтгэлдээ үлдээгээрэй...
My files | Views: 365 | Downloads: 27 | Added by: venera | Date: 2011/01/09 | Comments (3)