Хилэнцийн ордныхон өшөө авч магадгүй - 9 January 2011 - tanid.do.am
Site menu
Login form
Section categories
мэдээ, мэдээлэл [19]
Дэлхий дахинд [5]
өгүүллэгүүд [2]
Манайхаас өөр хаана ч хэзээ ч нийтлэгдэж байгаагүй цоо шинэ, гоё өгүүллэгүүдийг хийх болно
шүлэг [4]
захидал [4]
та ч бас илгээж болно
сонин хачин [8]
эрүүл мэнд [2]
зурхай, мэргэ [5]
Монгол кино [16]
Монгол клип [9]
гадаад клип [7]
гадаад кино [4]
хайр дурлал [3]
хошин шог [11]
хүүхэлдэйн кино [2]
Асуудал [1]
Та ч гэсэн тэгдэг үү? [14]
Амьдрал дээр үнэн дээ ...
Гоё мөчүүд [5]
Нэгэн залуу хэдхэн хоногийн дотор ажлаасаа халагдан,эхнэртээ хаягдан, хамгийн сайн найз нь нас бардаг. Тэрээр энэ мөчид маш хэцүү байсан ч блог нээн амьдралд энгийн тохиолддог гоё мөчүүдээ бичдэг болсон. Түүнийг нь одоо олон хүн сонирхон уншдаг болсноор ном болгон хэвлүүлж амжилтанд хүрчээ.
Calendar
«  1 сар 2011  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Our poll
Rate my site
Total of answers: 49
Statistics

Вэнугийнд хэдэн хүн байна? 1
зочилж орсон хүн хэд байна? 1
манайхан хэд байна? 0
Main » 2011 » 1 сар » 9 » Хилэнцийн ордныхон өшөө авч магадгүй
0:27:06 AM
Хилэнцийн ордныхон өшөө авч магадгүй
Хониныхонтой эвлэрэх амархан Тэдний уур амархан гардаг тул хэрvvл маргаан галын дөл мэт асан дvрэлздэг ч хурдан унтарна. Хайртыгаа сайн ажиглаад уурлаж дуусан “дөл” нь бөхөнгvvт юу ч болоогvй мэт яриа өрнvvл. Хол байвал, уур нь гарсан гэж мэдэнгvvт утсаар ярьж амралтын өдрvvдээр хамт байя гэж хэл. Дуу чинь цовоо сэргэлэн, эрч хvчтэй байх ёстой. Ийм өөдрөг сэтгэл хонины эрсийг дор нь зөөллөдөг. Уур нь гарангуут бушуухан ярихгvй бол байнгын буцалсан амьдрал дунд байдаг хониныхон сэтгэлийг чинь ойлгохгvй мартчихаж мэднэ. Тэд өөрсдөө эхэлж утасдах юм бол баяртайгаар хvлээн аваарай. Хайрт чинь буруугаа хvлээж байгааг нэгэнт ойлгосон бол та гомдсон байгаад, гомдлоо мартаж чадахгvй байсан ч салах холдох тухай яаран дурсаад хэрэггvй. Нэгэнт өнгөрсөн явдлыг сөхөж ярих нь уур цухлыг нь хvргэж, яах гэж дахиад энэнтэй холбогдов доо гэсэн бодол төрvvлдэг. Харин тvрvvчийн маргааны талаар ганц ч vг дуугарахгvй, хөгжилтэй, эрч хvчтэй байвал тэд таныг буцаан хайр сэтгэлийнхээ бурхан болгон тахина. ________________________________________ Үхрийн ордныхонтой vгээ ололцох хялбар биш Үхрийн эрчvvдийн сэтгэл санааны байдал хурдан өөрчлөгддөггvй болохоор уур нь гарахгvй уддаг. Гэвч угийн тайван амгалан байдалд дуртай учраас тэд эвлэрэхийг хvссэн саналыг сайнаар хvлээн авна. Тэдэнтэй учраа ололцохыг хvсвэл утсаар битгий яриарай. Тэд нvvр тулж уулзахыг илvvд vздэг. Тvvнийг гэртээ урьж дуртай хоолыг нь хийж өгөөд тухтай ярилцаарай. Эрчvvдийн зvрхэнд ходоодоор нь дамжуулж хvрдэг гэдэг vг одоо ч vнэний хувьтай хэвээрээ л байгаа. Үхрийнхний хувьд энэ нь бvр ч тод мэдрэгдэнэ. Тохь тухтай, та хоёрын харилцааны хамгийн нандин мөчvvдийг дурсагдах нөхцөл байдлыг бий болгохыг чармай. Та өөрийнхөө тvvнд хамгийн таалагддаг хувцсыг нь өмсч, дуршлыг нь хөдөлгөх тансаг хоолыг өөрийн гараар бэлтгэ. Эвлэрэх гэсэн хvслийг тань vг биш vйл хөдлөл чинь харуулах ёстой учраас эвлэрэх, салах тухай ярилцах гээд хэрэггvй. Дасал болсон, хамгийн жаргалтай дурсамж нь сэргэж, сэтгэл нь тайвшрахаараа хайрт тань тайвширч бvхнийг уучилна. ________________________________________ Хамтатгахынхантай тvргэхэн эвлэр Ялангуяа та хоёр одоогоор гэрлээгvй байгаа бол хайрттайгаа тvргэхэн эвлэрээрэй. Тэд ганцаардан, шаналж гуниглаж удаан суухыг хvсдэггvй, ганцаардлыг тэсвэрлэдэггvй учраас энэ байдпаасаа гарах гэж өөр хvнтэй болох нь тvргэн. Тиймээс та тvvнтэйгээ маргалдаад ч гэсэн жаргалтай байдаг бол тvргэхэн шиг эвлэр. Хамтатгахынхан хэзээ ч тvрvvлж буулт хийхгvй. Тvvнтэй эвлэрэхийг хvсч л байгаа бол заавал уулзах гэлгvй утсаар ярьчихад л болно. Ярианы шалтаг чинь ч том биш байж болно. Юу ч болоогvй мэт сvvлийн vеийн шинэ сониноосоо хуваалцан хөнгөн, хөгжилтэй яриа vvсгэх нь чухал. Юунаас болж маргаснаа ч дурсах хэрэггvй. Хамтатгахынхны хувьд энэ бол нэгэнт өнгөрсөн, ач холбогдолгvй зvйл. Эхнэрvvдэд нь зөвлөхөд нvд чинь жавхаатай гялалзаж байх ёстой бөгөөд элдвийн гомдол тавилгvй, шог хошин, хөгжөөнтэй яриаг эрхэм болгоорой. ________________________________________ Мэлхийнхэн удаан уурладаг Энэ ордны эрчvvд сэтгэл хөдлөл, салалт, хагацлаас vvдсэн гомдол шаналлаа удтал мартаж чадахгvй. Тэр хvсч байсан ч санаачлага гаргана гэж vгvй тул бvх зvйлийг та гартаа ав. Эвлэрэх алхмаа гэртээ, нам гvм, чимээгvй орчинд, эсвэл байгалийн сайханд хийх нь vр дvнтэй. Жишээ нь, та хоёрын хамтдаа зугаалдаг байсан цэцэрлэгт хvрээлэнд ч юм уу. Ингэж салж хагацсан нь танд тvvнээс дутуугvй шаналал, уйтгар авчирсан гэдгийг харуулах хэрэгтэй. Хэрвээ урд нь муудалцаж байсан бол тvvнийгээ дурсаж, яаж учраа ололцож аз жаргалтай байсан тухайгаа сануулан, одоо ч бас эвлэрч аз жаргалтай байна гэдэгт найдаж, хамтдаа байвал ямар их юманд хvрч болно гэдэгт итгэдгээ илэрхийл. Хоёулаа хамт дvрсгvйтэж, ямар адал явдалтай учирч байснаа дурс. Удалгvй хайрт чинь гомдлоо мартаж тайвширч байгааг та харах болно. Тэр таныг урьдын адил өөрт нь хайртай гэдгийг ойлгох нь чухал. Хамтатгахынхны эхнэрvvд тэднийг гэр бvлийнхээ бvх баяр ёслолд татан оруулж, хамтдаа салхинд гарч, хvvхдvvдийнхээ тоглоомыг хурааж, гэр бvлийн зургийн цомгоо vзэж болно. ________________________________________ Арслангийнхантай эвлэрэх амаргvй Арслангийн ордонд төрсөн эрчvvд өөрийгөө хvндлэх, нэр төрөө хайрлах сэтгэл нь өндөр байдаг тул ойр дотных нь хvн гомдоовол удтал мартаж чаддаггvй. Гэхдээ хаан мэт уужим, өршөөнгvй сэтгэлтэй. Энэ ордны эрс уучлал гуйж “доошоо орно” гэж vгvй. Тиймээс та бас өөртэй нь адил, энгийн, ихэмсэг, ямар нэг албадлагагvй, байгаагаараа байж, эвлэрэх өдрөө хайртынхаа өөдөөс vг сөрөх хэрэггvй. Тvvнийг сайн найз нөхөд юм уу чухал зочид цугларах театр, vзэсгэлэнгийн нээлт болон бусад арга хэмжээнд урь. Тэдэнд амьдралын сайхныг харах бололцоо олго. Аль болох сайхан харагдаж, бусад эрчvvдийн нvд танд унаж, бахдахаар хувцаслаж, биеэ авч яв. Тэгсэн мөртөө биеэ барьж, бvх л анхаарлаа ганцхан тvvнд зориулж байгаагаа харуулах хэрэгтэй. Ингэвээс тvvний өөртөө хайртай ихэмсэг байдал нь хангагдаж , ийм ховор нандин бvсгvйг алдахгvй гэсэн бодолд хөтлөх болно. Нөхөртэйгөө муудалцсан эхнэрvvд ч аль болох ганган, чамин, ихэмсэг байхыг хичээгээрэй. Харин энэ нь хардуулах гэж биш, өөрийнх нь төлөө л хичээж байгаа шvv гэдгээ ойлгуулаарай. ________________________________________ Охины ордныхонд эхэлж санаачлага гаргах бололцоо олго Охины эрчvvд их болгоомжтой хvмvvс тул хэт их хичээх нь тvvнд эргэлзээ, vл итгэх байдал төрvvлнэ. Энэ ордонд төрсөн хайрттайгаа муудалцсан бол тvvнд энэ тухай бодох, салсан шалтгаан, учир явдлаа задлан шинжилж дvгнэлт хийх бололцоо олго. Тэгвэл энэ хэрvvл маргаан удаан vргэлжлэхгvй ч байж болно. Аз болоход тэд ямар ч асуудлыг хурдан бодож дvгнэж чаддаг. Гэхдээ яг эвлэрэх явцад өөр өөрийн байр суурийг илэрхийлэхэд хvндрэл гарч болзошгvй. Эвлэрэхээр шийдэхдээ хайрт тань таныг “дахин хvмvvжvvлж”, алдаа оноог чинь дэнсэлж, юун дээр буруу байсныг чинь ойлгуулах гэж хичээж магадгvй. Нөхцөл байдал ингэж эргэвэл та бvхий л тэвчээр, ухаанаа гаргаж, хэдий дургvй байсан ч аль болох тайвнаар өөрийн алдаа, бурууг хvлээн зөвшөөрөх хэрэгтэй. Охины ордонд төрөгсөд, ялангуяа эрчvvд өөрийнхөө бурууг хэзээ ч хvлээдэггvй. “Энх тайвны” хэлэлцээгээ буруутныг олох их дайн болгочихгvйн тулд тvvнийг буруу байсан гэдгийг заавал нотлох гэхийн хэрэггvй болов уу. ________________________________________ Жинлvvрийнхэн хагацлыг тэвчиж чаддаггvй Энэ ордонд төрсөн хайртай залуу, ханьтайгаа эвлэрэх нь төвөгтэй биш учир vйл явцыг хойш нь тавих, удаашруулах хэрэггvй. Тэд хагацал салалтыг хvлээн зөвшөөрдөггvй, ганцаараа байж чаддаггvй учир удалгvй таныг орлох хvний эрэлд гарч мэднэ. Тиймээс хэрвээ та тvvнтэй хамт байхыг хvсч л байгаа бол өөр бvсгvйд дурлан гvйх боломж олгож болохгvй. Тэд амархан эвлэрдэг тул болсон явдалд харамсаж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлэхэд л болох нь тэр. Тvvн рvv утасдаад төлөвлөчихсөн байсан чухал ажил, жишээ нь танай гэр бvлийн найзынд болох томоохон vдэшлэгт ч юм уу тvvнгvй очиж яагаад ч болохгvй нь гэж хэл. Ямар ч тохиолдолд, хэргийн эзэн нь тэр байлаа ч та өөрийнхөө шаналж зовсон тухай ярьж тvvнийг өөрийгөө буруутан мэт санах байдалд хvргэж, хариуцлагыг тvvнд vvрvvлэх гээд хэрэгггvй. Энэ тухай зvгээр л мартаж орхи. Тэгээд гоёмсог хувцас өмсөж vсээ шинэчлэн засч, сайхан vнэртэн тvрхээд очвол тэр нэгмөсөн бууж өгнө. Бvх эрчvvдээс жинлvvрийнхэн л бvсгvй хvний гоо сайхныг ойлгож, мэдэрч чаддаг гоо сайхны төрөлхийн өндөр мэдрэмжтэй хvмvvс юм. ________________________________________ Хилэнцийнхэн өшөө авч мэдэх хvмvvс Хамгийн хэцvv нь Хилэнцийн эрчvvдтэй эвлэрэх явдал байдаг. Тэр өөрийг нь гомдоож шаналгасан хvнийг хэзээ ч мартахгvй бөгөөд эргээд тvvнээс хариу авахаас ч буцахгvй. Тэр байтугай хэрvvл маргааны гол буруутан нь өөрөө байсан ч бусдыг биш өөрийгөө л хохирсон, гомдсон гэж боддог. Та хайрт чинь гал дээр тос нэмж, намжиж байсан дөлийг тvймэр болгож болзошгvйг анхаарч сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тvvнд хуралдсан бодол гомдлоосоо салахын тулд бvх уур, сөрөг сэтгэл хөдлөлөө нэг мөсөн гаргаж, таныг шаналгах нь таалагдана. Тэднийг хамаг муухайгаа уудалж, таныг хорон vгээр дайрч доромжилж, сэтгэл доторхоо гаргаж дууссан хойно нь л эвлэрлийн тухай ярьж болох юм. Тиймээс хилэнцийн эрийн эхнэр, дурласан бvсгvй өөрт нь ямар ч хэцvv байсан, тvvний энэ аймшигт аашийг өөрийгөө илэрхийлж чадахгvй байгаа балчир хvvхэд гэж бодож хvлээцтэй, өрөвдөн хандах хэрэгтэй. Хилэнцийнхэн хайртай бvсгvй, эхнэр нь тvvнийг яг л байгаагаар нь, сайн муутай, хахир хатуу ааштай, хэзээ ч засрахгvй хэцvv зантай чигээр нь л хvлээн аваасай гэж боддог. ________________________________________ Нумынхан гомдол хадгалаад байдаггvй Уужим сэтгэлтэй энэ эрчvvд та буруугvй байсан ч таныг уучилж чадна. Та эхэлж алхам хийхээс бvv ай. Буруу зөвөө ярилцах гэхэд тэд ярианаас бултахгvй, байгаагаараа байж, магадгvй бvдvvлэг мэт санагдам илэн далангvй байдлаар таны ёс зvйн алдааг шvvмжилж ч мэднэ. Энэ нь тvvний чин сэтгэлээсээ хэлж байгаа vг бөгөөд та тvvнд өөрийн vзэл бодлоо айж болгоомжлолгvй шууд vнэнээр нь хэлж болно. Гэхдээ өөрийнхөө бурууг ч бас шударгаар хvлээгээрэй. Нумын эрчvvд нэр хvндээ алдах, ялангуяа хайртай бvсгvйнхээ өмнө бvр ч дургvй тул зарим алдаагаа хvлээн зөвшөөрөхгvй байж магадгvй. Тиймээс дөнгөж эвлэрч байж ахин маргахгvйн тулд хайртдаа vйл явдлыг өөрийнхөөрөө найруулах боломж олгоорой. Тэр дотроо гомдол хураадаггvй, яль шальгvй зvйлд анхаарч сэтгэлээ зовоодоггvй тул нэгэнт тэр бvхнийг уучлаад мартчихсан бол та яг л адилхан байх хэрэгтэй. ________________________________________ Матрынхныг дотор нь буглуулахгvй байхыг хичээ Матрын эрчvvд гомдвол удаан хугацаагаар “дотогшоо” орж нам болох вий. Тvvнийг хөдөлгөх гэж элдвээр оролдож, vглэж яншаад огт хэрэггvй. Энэ нь тvvнийг улам л цааш нь тvлхэнэ. Тиймээс зvгээр л тvvний тусламж их хэрэгтэй байна гэдгийг илvv vггvйгээр, болж өгвөл бодит байдлаар харуулах хэрэгтэй. Та эвлэрэх санаачлага гаргаад байгаагаа ил тод харуулах гэх ч хэрэггvй. Хэчнээн их зовж байгаагаа харуулах гэж элдвийг чалчиж, тvvний шаналж байгаа эсэхийг мэдэх гэж шалгаах хэрэггvй. Бид хамтаараа энэ асуудалд зохих шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг ойлгуулаад, болсон явдалд та сайн дvгнэлт хийсэн тул хойшид ийм зvйл болохгvй байхын төлөө чармайна гэдгээ илэрхийл. ________________________________________ Хумхын эрчvvдийг урьдчилан таахын аргагvй Та тvvнтэй хэрэлдсэнээсээ ганц хормын дараа, магадгvй бvр бvтэн жилийн хойно огт санамсаргvй явдлаар ч эвлэрч магадгvй. Энэ ордныхон хvнд удаан муу санадаггvй хvмvvс тул хэзээ нэг цагт эвлэрэхдээ л эвлэрнэ. Та зоригтойгоор эхэлж дуугарч болох бөгөөд энэ нь тvvнд таалагддаг. Эвлэрэх нэг сайхан шалтаг бол бvр эртний сайн найзындаа хамт очихыг урих явдал юм. Найз нөхдийн хөгжөөнтэй яриан дунд энэ нь амжилтанд хvрнэ. Тэр гомдлоо аль хэдийн мартчихсан байгаа гэдгийг ойлгож та ч бас мартах хэрэгтэй. Тиймээс улирсан баларсан явдал, шаналлын тухай ярьж өөрийнхөө сэтгэлийг нээх нэрээр өнгөрсөн зvйлийг сануулах биш, харин Ангараг гариг дээр амьдрал бий юу гэх мэтийн тухай ярь. Өөрөөр хэлбэл огт өөр, сонирхол төрөм зvйлийн талаар ярьж, бол өгвөл бvх хvныг хамруулахыг хичээгээрэй. Бvгд таныг сонсож эхлэхэд хайрт чинь ч өөрийн эрхгvй татагдах болно. ________________________________________ Загасны эрчvvд эмзэг Тэд бусдын хувьд хөгийн санагдах өчvvхэн зvйл дээр ч голдоо ортол гомдож мэдэх л хvмvvс. Ийм vед нь тvvнтэй эвлэрэхийг оролдох нь даанч нэмэргvй. Загасны ордонд төрсөн эрийг “Юу болоо вэ?, Яагаа вэ” гэсэн асуултаар яаж бөмбөгдөөд ч тэд яг загас шиг л амаа хамхиад таг болдог. Ингээд байгаагийн нь учир шалтгааныг олохгvйгээр элдвийг янших нь тvvнийг улам л зовооно. Загасныхан сэтгэлдээ хуралдсан бvхнийг ил гаргахдаа маруухан, тэр тусмаа гомдлоо илэрхийлж бvр ч чадахгvй. Ингэж их шаналах нь тэднийг бvхэлд нь эзэмдэхэд тэд ертөнцөөс бvрэн тусгаарлагддаг. Ийм vед нь та өөртөө анхаарлыг нь хандуулах гэж элдвийн ааш гаргах нь тvvнийг харин ч бvр нөгөө тийш нь явуулчихаж мэднэ. Тиймээс хэн нь буруутайг олох гэж оролдохын оронд зvгээр л тайван, нам болчих. Та багахан тэвчээр л гаргачих. Тэдний уур, гомдол яг далайн хар шуурганы дараах шиг бага багаар намжиж байж сая нар мандана. Хамтдаа сайхан хөгжим сонсож, сонирхолтой ном, сэтгvvл уншиж, сайн кино vз. Хайртад чинь таны дэмжлэг, эелдэг зөөлөн байдал л хамгаас чухал гэдгийг ойлгоорой.
Views: 271 | Added by: venera | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]