Site menu
Login form
Section categories
мэдээ, мэдээлэл [19]
Дэлхий дахинд [5]
өгүүллэгүүд [2]
Манайхаас өөр хаана ч хэзээ ч нийтлэгдэж байгаагүй цоо шинэ, гоё өгүүллэгүүдийг хийх болно
шүлэг [4]
захидал [4]
та ч бас илгээж болно
сонин хачин [8]
эрүүл мэнд [2]
зурхай, мэргэ [5]
Монгол кино [16]
Монгол клип [9]
гадаад клип [7]
гадаад кино [4]
хайр дурлал [3]
хошин шог [11]
хүүхэлдэйн кино [2]
Асуудал [1]
Та ч гэсэн тэгдэг үү? [14]
Амьдрал дээр үнэн дээ ...
Гоё мөчүүд [5]
Нэгэн залуу хэдхэн хоногийн дотор ажлаасаа халагдан,эхнэртээ хаягдан, хамгийн сайн найз нь нас бардаг. Тэрээр энэ мөчид маш хэцүү байсан ч блог нээн амьдралд энгийн тохиолддог гоё мөчүүдээ бичдэг болсон. Түүнийг нь одоо олон хүн сонирхон уншдаг болсноор ном болгон хэвлүүлж амжилтанд хүрчээ.
Calendar
«  4 сар 2011  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Our poll
Rate my site
Total of answers: 49
Statistics

Вэнугийнд хэдэн хүн байна? 1
зочилж орсон хүн хэд байна? 1
манайхан хэд байна? 0
Main » 2011 » 4 сар » 2 » Памела Андерсон: Хуучин нөхөр маань намайг хороох байсан, яг л миний эцэг эх шиг
11:21:07 PM
Памела Андерсон: Хуучин нөхөр маань намайг хороох байсан, яг л миний эцэг эх шиг
CNN” агентлагийн сэтгүүлч, дэлхий нийтийн танил Ларри Кинг ярилцлагын шоугаа орхиод багагүй хугацаа өнгөрлөө. Түүний алдартай ярилцлагуудын нэг дуучин Памела Андерсонтой хийсэн ярилцлагыг хүргэж байна. П.Андерсон Ларри Кингтэй өрнүүлсэн яриандаа ирээдүйнхээ чамгүй олон зүйлийг дурьджээ. Мөн тэрбээр хэвлэлийнхэнд хэзээ ч ам нээж байгаагүй эр нөхрийнхөө талаар болон салсан нөхрийнхөө тухай ч ихийг дэлгэсэн байна.
 
-Сүүлийн үед төлөвлөсөн ажлынхаа талаар хуваалцаач?
-Тэгэхээр, зарим зүйл дээр өөрчлөлт хийх бодолтой байгаа. Жишээ нь, өөрийн гадаад өнгө үзэмжиндээ ч юм уу, бусдад таалагдахын тулд бус өөртөө зохицолтой байхын тулд үүнийг хийх болно. Эхэндээ продюссер маань энэ талаар зөвлөж, өөрийгөө гайхалтай харагдуулах хэрэгтэй гэж зөвлөсөн.

-Таныг татвараас зайлсхийж байсан талаар шуугиан дэгдсэн?
-Тиймээ надад маш хэцүү байсан. Одоо энэ асуудал ард хоцорсон.

-Олон хүмүүс таны үзэл баримтлал, хэв маягийг гайхдаг?
-Намайг олон хүн дэггүй зантай гэж боддог байх. Тиймээ энэ миний өөрийн дүр төрх гэх үү дээ. Бид энэ талаар ярихгүй байсан нь дээр болов уу. Арай өөр зүйлсийн талаар байж болох юм.

-Таныг амьдралынхаа шинэ үе шатыг эхлүүлж буй талаар сонссон?
-Би энэ талаар бодоод эхэлсэн. Амьдралын маань дараагийн нэг шинэ хэмнэл сонирхолтой байна байх. Гэхдээ эрүүл мэнддээ анхаарах цаг нь ирсэн.

-Жүжигчин болохыг хүсдэг эсэхийг тань мэдмээр байна?
-Үгүй дээ. Би жүжигчин болмооргүй байна. Хэцүү шүү дээ. Харин үүний оронд бизнес эрхлэх ч юм уу шинэ брэндийн нүүр царай болох бодолтой байгаа.

-Өвчин чинь эдгэхээс илүү сэдэрч буй талаар санаа зовниж байна гэсэн?
-Санаа зоволтгүй ээ. Одоо харьцангуй сайжирч байна. Гэхдээ бүрэн эдгэрэх болоогүй гэсэн.

-Та үнэхээр бизнест хөл тавих хэрэг үү?
-Тиймээ бараг шийдчихсэн. Дэлхийд танигдсан фирмтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг   зурахаас татгалзахгүй. Санал ирвэл бодож үзээд зөвшөөрөх нь илүү байна байх.

-Тун өөртөө итгэлтэй байна шүү. Гэр бүлийн асуудал юу Д болж байгаа вэ?
-Хөгжим сонирхогчид гэлтгүй мэргэжлийнхэн Роберт Ритчег мэдэх байх. Түүнтэй гэр бүл болсныг маань ч сонссон байлгүй. Удахгүй би ээж болох гэж байгаа.

-Тэгвэл бид удахгүй бяцхан гэр бүлийн гишүүнийг харах нь ээ. Дахиад асууя кино урлагт хөл тавихгүй гэж үү.
-Үгүй ээ. Тийм бодол алга.

-"Бэйвич"-ийн шоуны үеэр таны өвдөг шалбархай байхыг хараад миний инээд хүрч байсан шүү?
-Та мэдэхгүй байна. Тэр маш хэцүү үе байсан. Хэцүү ажил юм шиг санагдсан. Тэр бол телевизийн шоу байсан шүү дээ. Байшин барих даалгаврын үед хүн бүхэн л надаар тохуурхаж, шоолж байсан. Гэхдээ дараа нь өөрийнхөө зургийг хараад үнэхээр их инээсэн.

-Тэнд хэр удсан бэ?
-Шоунд ойролцоогоор таван cap шахам байсан. Үнэндээ тэр шоу намайг алах юм шиг санагдаад байхаар нь гарчихсан.

-Үүний дараа Роберттэй танилцсан гэлүү. Та хоёрын харилцаанд хэцүү зүйл байв уу?
-Бид эхнээсээ л сайн харилцаатай байсан. Гэхдээ мэдээж маргалдах зүйлс гарсан. Эхэндээ зөвхөн шоуны оролцогч, найруулагчийн хооронд байх ёстой харилцаа л үүсч байсан.

-Гэхдээ мэдээж түүнд таалагдах, сайхан харагдахыг хүсч л байсан биз?
-Тийм ээ. Та таачихлаа. Бидний хайр өдөр ирэх тусам гүнзгийрч байсан. Гэхдээ амьдрал маш хэцүү, улам бүр хэцүү зүйлс тохиолдсоор л байдаг. Тэгээд хүүхдүүддээ хамгийн сайн сайхныг хүсэх нь мэдээж. Нөхөр маань нэг дагавар хүүхэдтэй.

-Таны анхны гэрлэлтийн талаар яриагаа үргэлжлүүлье. Томми Литэй хамт байсан үеэсээ хуваалцаач?
-Зовлон шаналал, айдсаар дүүрэн өдрүүд бидний хамтын амьдралд тохиох болсон. Тэр намайг хороохоос ч буцахгүй тийм хэрцгий зан ааштай болчихсон. Та мэдээж хүүхэдтэй л байх. Түүндээ хайртай байх нь гарцаагүй. Хэрэв тэднийг төрсөн эцэг нь дарамталж зодож, айлган сүрдүүлж байвал ямар санагдана гээч. Тэгээд л би тэднийг аваад өөр тийш нүүхээр шийдсэн юм. Энд сонголтын талаар ярих нь утгагүй.

-Ингэж бодох нь аргагүй байх. Гэхдээ хэдий хэцүү байсан ч түүнийг тэсэх арга байгаагүй гэж үү. Утгагүй асуултад минь хариулаарай?
-Та төсөөл дөө. Өдөржин гэртээ архи ууж, бусдын үгийг сонсох нь битгий хэл өөрийгөө ч танихаа больчихсон хүнтэй хамт амьдарна гэдгийг нэг тунгаагаад үз. Энэ байдал хэрээс хэтэрч би гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн юм. Гэхдээ хуучин нөхрөө муулна гэдэг ёс суртахуунгүй байж болно. Харин энэ сонголтыг хийсэндээ би өөртөө гомддог. Үнэндээ миний эцэг ч ялгаагүй л архичин байлаа. Би энэ бүхнийг ярьж байгаадаа итгэхгүй байгаа ч илэн далангүй нээе. Ээж маань өрөвдөлтэй, айдаст автан суудаг байсан. Тэгээд ээж бид хоёр өөр тийшээ явах тухай ярилцаж, төрсөн гэрээ орхисон. Тиймээ, энэ амьдралыг би туулж өнгөрүүлсэн. Харин хоёр дахиа алдахгүйн тулд маш сайн сонголт хийсэн гэж бодож байна.

-Та хэдэн хүнтэй гэрлэж байсан бэ?

-Та намайг олон хүнтэй амьдарч байсан гэж боддог байжээ. Үнэндээ хоёр удаа албан ёсоор гэрлэсэн. Анхны амьдралынхаа тухай саяхан ярьчихсан шүү дээ.

-Салсан нөхөр чинь таныг яагаад ойлгоогүй юм бол. Хэрэв тэр хажууд байсан бол юу нь болохгүй байсан талаар асуух байлаа?
-Миний бодлоор бид эхлэлээ гайхалтай тавьсан ч анхны тэр сайхан бүхнээ алдсан. Бид их олон удаа шинээр эхлэх талаар ярилцаж, шийдэлд хүрсэн л дээ. Гэхдээ энэ бүгд давтагдах тусам үнэ цэнээ алдаж эхэлсэн. Зарим нь намайг буруутгадаг. Тэдэнд би юу ч гэж хэлээд нэмэргүй.

-Тийм байх. Нөхөртөө зодуулсан талаар чинь сонссон. Тухайн үед толинд өөрийгөө хараад итгэж чадахгүй байв уу?

-Тэгэлгүй яахав. Би толинд харах нь битгий хэл босоход ч хүндрэлтэй байсан. Чи нэг хүнд хайртай гэж бодъё. Харин түүнийгээ байнга хянана гэдэг утгагүй. Хардалт гэж үүнийг хэлдэггүй.

-Хардуулах хэцүү байсан уу?
-Мэдээж хялбар биш. Аймшигтай бодлууд толгойд эргэлдээд л гэртээ очихоос ч айна шүү дээ. Миний ажлын шаардлага надад дарамт болж байсан. Гэхдээ хүүхдүүд минь надад урам зориг өгч байсан.

-Таныг вируст гепатитаар өвчилсөн талаарх мэдээлэл үнэн үү?
-Тийм ээ. Энэ үнэн. Энэ магадгүй хүндэрсэн тохиолдолд үхэлд хүргэдэг гэж сонссон. Эмч надаас "Цус чинь бохирдсон учраас гепатит хэмээх өвчин туссан" гэж хэлсэн хариуд нь би "Ойлгож байна. Үүнийг хэрхэн яаж эмчлэх вэ"г,эхэд энэ бараг боломжгүй гэсэн л дээ.



-Өвчин тусаад хэр удаж байгаа вэ?

-Сүүлийн хоёр жил.

-Эрүүл мэнддээ анхаарах ёстой байх. Таныг хар тамхи хэрэглэдэг талаар би сонссон. Зүгээр л сонссон юм?

-Үнэндээ өнгөрсөн оны арван-хоёрдугаар сард хар тамхинд бага зэрэг орсон байсан. Гэвч энэ нь биеийн байдалд улам л муугаар нөлөөлж эхэлсэн. Одоо бол асуудалгүй.

-Зоригтой шийдвэр гаргажээ. Үүнийг хийх хэцүү байдаг юм шиг санагдсан. Хэрэглэдэг хүмүүсийн судалгаа ч харуулдаг шүү дээ?

-Үүнийг хийх болсон шалтгаан эрүүл мэндтэй холбоотой ч хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож хорт зуршлаасаа салсан. Мэдээж би үхэхийг хүсэхгүй нь ойлгомжтой.

-Өөрийнхөө амьдралаас сэдэвлэж ном бичих гэж байгаа талаар сонссон?
-Тийм ээ. Өнгөрсөн амьдралынхаа бүхий л гэрэл гэгээтэй, хар сүүдэр бүхнийг энэ номондоо багтаана. Бас вируст гепатитаар өдөрт хэдэн зуугаараа өвчилж байгаа америкчуудын талаар тусгана гэсэн бодолтой байгаа.

-Хэвлийд чинь байгаа хүүхдэд энэ өвчин удамших эсэх дээр?
-Би тэр бяцхан амьтанд одоо бүх анхаарлаа хандуулж байна. Шинэ амьдралын минь эхний аз жаргал учраас хайр энэрэлээр өлгийдөн авмаар байна. Миний сайн найз Наоми Кэмпбелл надтай ярилцсан. Бид хүүхдийн бойжилт, ирээдүйн амьдрал гээд нэгд нэгэнгүй ярилцаж, түүнээс хангалттай зөвлөгөө авсан.

-Ажилдаа хэзээ орох вэ?

-Арванхоёрдугаар cap ч юм уу тэр хавьцаа эхэлнэ.

Яагаад маргааш болохгүй гэж?
-Мэдээж болно л доо. Надад хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Гэхдээ та миний өнөөгийн нөхцөл байдлыг харж байна. Жирэмсэн үед ажил хийх хэцүү байдаг.
Category: Дэлхий дахинд | Views: 677 | Added by: venera | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]