Site menu
Login form
Section categories
мэдээ, мэдээлэл [19]
Дэлхий дахинд [5]
өгүүллэгүүд [2]
Манайхаас өөр хаана ч хэзээ ч нийтлэгдэж байгаагүй цоо шинэ, гоё өгүүллэгүүдийг хийх болно
шүлэг [4]
захидал [4]
та ч бас илгээж болно
сонин хачин [8]
эрүүл мэнд [2]
зурхай, мэргэ [5]
Монгол кино [16]
Монгол клип [9]
гадаад клип [7]
гадаад кино [4]
хайр дурлал [3]
хошин шог [11]
хүүхэлдэйн кино [2]
Асуудал [1]
Та ч гэсэн тэгдэг үү? [14]
Амьдрал дээр үнэн дээ ...
Гоё мөчүүд [5]
Нэгэн залуу хэдхэн хоногийн дотор ажлаасаа халагдан,эхнэртээ хаягдан, хамгийн сайн найз нь нас бардаг. Тэрээр энэ мөчид маш хэцүү байсан ч блог нээн амьдралд энгийн тохиолддог гоё мөчүүдээ бичдэг болсон. Түүнийг нь одоо олон хүн сонирхон уншдаг болсноор ном болгон хэвлүүлж амжилтанд хүрчээ.
Calendar
«  3 сар 2012  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Our poll
Rate my site
Total of answers: 49
Statistics

Вэнугийнд хэдэн хүн байна? 1
зочилж орсон хүн хэд байна? 1
манайхан хэд байна? 0
Main » 2012 » 3 сар » 27 » ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС ХОХИРСОН ХҮМҮҮСТ НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ЗААВАЛ ОЛГОНО
5:40:13 PM
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС ХОХИРСОН ХҮМҮҮСТ НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ЗААВАЛ ОЛГОНО


 

Автомашин болон жолоочийн тоо нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол, аваар ч мөн адил хэмжээгээр өссөөр байгаа энэ үед  жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хууль батлагдсан нь зүйтэй хэрэг болсон юм. Харин тус хуулийн талаар  уншигчдаас манай редакцад хандан олон санал, асуулгууд ирсэнтэй  холбогдуулан Даатгагчдын Холбооны Ерөнхийлөгч, "Монре Даатгал” ХХК-ийн  Гүйцэтгэх захирал П.Ганзоригтой уулзаж ярилцлаа.

Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн явц ямар байгаа вэ? Одоогийн байдлаар нийт жолоочийн хэдэн хувь нь даатгуулсан бэ?

УИХ-аас Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хуулийг 2011.10.06-нд баталж 2012.01.01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Монгол улсад нийт 300 гаруй мянган автотээврийн хэрэгсэл байгаагаас одоогоор нийслэлийн хэмжээнд  20 гаруй мянган жолооч уг даатгалд хамрагдсан байна. Харин хөдөө орон нутгийн жолооч нарын хувьд албан журмын даатгалд хамрагдалт нь харьцангуй бага байгаа бөгөөд энэ нь Автотээврийн хэрэгслийн Улсын нэгдсэн үзлэг тооллого, татвар хураалт аймаг сумдаар жил бүрийн 4-7 сарын хооронд явагддагаас шалтгаалж байгаа юм.   

-Даатгалд хамрагдах эсэх нь хувь хүний сонголт байсан бол  хууль батлагдснаар заавал даатгуулахаар боллоо. Тиймээс Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хуулийн  ач холбогдлыг уншигчиддаа тайлбарлаж өгнө үү!

Манай улсад жил ирэх тутам автотээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа. Үүнээс улбаатай замтээврийн осол ч мөн адил ихэссэн. Өнгөрсөн жилийн байдлаар 8809 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 330 хүн нас барж, 933 хүн гэмтэж бэртсэн. Гэтэл ослын шалтгааны 82,8 хувь нь жолоочийн буруугаас болжээ. Энэ нь ямарваа нэгэн арга хэмжээ авахыг сануулсан тоо баримт шүү дээ.  Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын ихэнх хувь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай байдаг. Тиймээс манай улс ч гэсэн бусад улс орнуудын туршлагаас судлан уг хуулийг батласанд баяртай байна. Жолоочийн даатгалын тухай хуулийг баталснаар жолоочийн хариуцлага дээшилж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо болон иргэд, байгууллагад учирч буй биет болон биет бус хохирлын хэмжээ эрс багасах, жолоочийн үйл ажиллагаанаас шалтгаалж хохирогчийн эрх ашгийг хамгаалах, хохирлыг заавал нөхөн төлүүлэх эрх зүйн орчин бий болж байгаараа ач холбогдолтой юм. Мөн жолоочийн буруугаас бус­дын бие болон эд зүйлд гэмтэл, бэртэл учруулсан нь тогтоогдсон тохиолдолд даат­галын компанийн тусламж­тайгаар хохирогчийн нөхөн төлбөрийг богино  хугацаанд чирэгдэлгүй төлнө. Харин зам тээв­рийн осолд ороод эзэн хол­богдогч нь тогтоогдоогүй үед даатгалын нэгдсэн сангаас хохирогчид нөхөн төлбөрийг гаргаж өгнө. Хэдийгээр хохирогч хожино гэж байгаа ч нөгөө талаас жолоочийн хариуцлага сайжрах сайн талтай.

Жолоочийн даатгалын сангаас хохирогчдод нөхөн төлбөр гаргаж өгнө гэлээ л дээ. Тэгэхээр та уншигчиддаа жолоочийн даатгалын сангийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөч.

Хууль батлагдснаас хойш  албан журмын даатгалын холбоо гэж байгуулагдсан. Уг холбоо нь албан журмын даатгалын сан, даатгалын мэдээллийн сан, шуурхай алба гэсэн бүрэлдэхүүнтэй. Жолоочийн даатгалын сан нь даатгалгүй этгээд хохирол учруулсан, даатгагч компани нь дампуурсан, зам тээврийн ослын эзэн холбогдогч нь тодорхойгүй нөхцөлд хохирогчдод нөхөн төлбөрийг олгоно. Тус сан нь жолоочийн даатгалын үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын бүх компаниас , зээл тусламж хандивын орлогоос,  жолоочийн даатгалын хууль зөрчсөн этгээдийн торгуулийн орлогын 50%, буруутай этгээдээс буцаан нэхэмжилсэн нөхөн төлбөр, автотээврийн албан татварын 10%, мэдээллийн сан төлбөртэй ашиглуулсны орлого зэргээс хөрөнгө бүрдэнэ.

Мэдээллийн санд юу юу багтах вэ? Мөн шуурхай алба ямар үйл ажиллагаа явуулах вэ?

Мэдээллийн санд даатгалын гэрээний мэдээлэл, даатгалын тохиолдлын мэдээлэл, хохирогчид олгосон нөхөн төлбөрийн мэдээлэл, даатгагч, даатгуулагч, хохирогчийн болон жолоочийн даатгалтай холбоотой бусад мэдээллүүд багтана.  Харин шуурхай алба нь зам тээврийн ослын талаарх мэдээллийг даатгуулагч, даатгагч, жолооч, хохирогч, иргэдээс хүлээн аван, хохирогчдод олгох нөхөн төлбөрийг үнэн зөвөөр түргэн хугацаанд бүрдүүлэх үйл ажиллагааг явуулна.

-Даатгалын компаниудтай хэрхэн гэрээ байгуулж байгаа вэ? Жолооч нарт хандаж зөвлөхөд даатгалын компаниа яаж зөв сонгох вэ?

-
Санхүүгийн зохицуулах хорооноос жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандартыг батласнаар даатгалын  12 компанитай  гэрээ байгуулан ажиллаж байна.Хэрвээ гэрээнд ямар нэг өөрчлөлт орж, жолоочоос илүү мөнгө авах зэрэг үйлдэл илэрвэл тухайн компанид хариуцлага тооцож, мөнгийг эргүүлэн олгоно.  

-  Туршлагатай, сайн жолооч нар даатгалын хураамжаа бага төлөх боломжтой юу?   Үүнийг яаж тогтоох вэ?

Даатгалын хураамж тогтоох итгэлцүүр гэж байдаг. Энэ нь тухайн жолоочийн нас, жолоодох туршлага, өмнөх үеийн даатгалын тохиолдлын тоо, нөхөн төлбөр, тээврийн хэрэгслийн зориулалт, суудлын тоо хүчин чадал, чиргүүлтэй эсэх,   ашиглах газар нутгийн байршил, жолоочийн тоо, даатгуулагч худал мэдээлэл өгсөн эсэх, даатгалын гэрээний хугацаа зэрэг 9 зүйлээс шалтгаалан хураамжийн хэмжээ өөрчлөгдөнө.

-Ямар ч осол гаргаагүй сайн жолоочид хөнгөлөлт, урамшуулал бий юу?

-Тухайн жилдээ эрсдэл гаргаагүй бол дараа жилийнх нь даатгалын хувь хэмжээ буурах, осол гаргасан бол даатгалын төлбөр нэмэгдэх боломжтой. Ингэснээр жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлдэг.ы

-Яг ямар тохиолдолд даатгалын сангаас хохирогчид нөхөн төлбөр өгөх юм бэ?

-Даатгалгүй этгээд осол гаргасан, даатгалын гэрээний хугацаа дууссан, бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд нь тодорхой бус, даатгалын компани нь дампуурсан тохиолдолд нөхөн төлбөрийг олгоно гэж заасан байгаа.

Жолооч нар хариуцлагын даатгалдаа хэдий хугацааны дотор амжиж даатгуулсан байх ёстой вэ? Даатгуулаагүй жолооч нарт ямар хариуцлага тооцох вэ?

Хууль 2012.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн ч жолооч нартаа даатгуулах хугацаа олгох үүднээс  аравдугаар сарын 1-нийг хүртэл хариуцлага тооцохгүй.  Харин энэ хугацаанд амжиж даатгуулаагүй жолооч нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний мөнгөн дүнгээр торгож, жолоочийн даатгалд хамрагдах хүртэл нь тээврийн хэрэгслийг тусгай хашаанд байлгах болно.

 Манай улсад  автомашины тоо жил ирэх тутам нэмэгдэж, хөдөлгөөний нягтрал, замын  ачаалал ихэссэн. Үүнтэй холбогдон зам тээврийн осол, түүнээс   гарах эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлын хэмжээ жил ирэх тусам өсч байна. Мөн гэрэлтүүлэггүй орчин, траншейны таггүй нүх, ховилтой зам,гарцаар гардаггүй явган зорчигч,  хурд хэтрүүлэн давхих дуртай жолооч нар. Энэ бүхнийг тоочоод байвал замын осол гарах нь аргагүй гэж бодмоор. Тэгвэл үүний цаана хэн хохирч, хэн буруутан болдог вэ? Хүн мөргөчихөөд зугатсан, машинаа мөргүүлчихээд засуулж чадахгүй, нөгөөх нь засч өгье гэсэн ч төлбөр мөнгө нь хүрэхгүй гэх асуудлууд манайханд байнга л тохиолддог. Тэгвэл энэ жилээс эхлэн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хуулийг баталснаар дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн дөхөм болох биз.

                                                                                                                                                                                                                    

Category: мэдээ, мэдээлэл | Views: 1160 | Added by: venera | Rating: 0.0/0
Total comments: 1
1 амараа  
0
явган хүний гарцан дээр тоормоз гишгэсэн боловч хальтирч очоод мөргөсөн.Мөргүүлсэн хүн үзлэг оношлогоонд хамрагдаад бэртэл гэмтэлгүй гэж гарсан тохиолдолд яадаг юм болоо.хохирогчид нөхөн төлбөр олгох ёстой юу.Ямар хэмжээнйй байдаг вэ

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]