Main » 2011 » 4 сар » 20 » Санаандгүй, мартагдахааргүй танилцсан мөчүүд
1:32:30 PM Санаандгүй, мартагдахааргүй танилцсан мөчүүд | |
---Автобусанд явж байсан юм. Гэтэл миний ард зогсож байсан залуу "уучлаарай хөөе, хөөе" гээд л дуудаж гарав. Би ч бодохдоо надтай танилцах гээд байгаа юм байхдаа гэсэн харцаар ууртай эргэн харвал нөгөө залуу "Чи миний хөл дээр гишгээд байх юм" гэлээ. Би гайхах ичих зэрэгцэн "Яанаа уучлаарай" гээд доошоо хартал нөгөөхийн гутал яагаачгүй гялалзаж байсан юм даг. Буугаад л бид 2 танилцсан даа. Би хичээлээ, өнөөх маань сургуулиа тасдаад сайхан тэнэж билээ. \25 настай О\ --- Элсэлтийн шалгалтанд ороход, дүнгээ авахад, ШУТИС-т бүртгүүлэхэд нэг л бандитай таараад байсан юм. Таарах таарахдаа бүр яг ар араасаа зогсох ч юм уу, ойрхон л б айдаг байлаа. Тэгсэн дахиад л Нарлаг зуслан дээр нэг бүлэгт орчихдог юм байна. Ингээд л бид 2 үерхэж эхэлсэн юм даа. \19 настай Б\ ---Энэ зун камертоны тоглолт үзэж байсан юм. Тоглолтын үеэр тамхи татаж байгаад акуркаа няцалтал нэг охины гарыг оночихсон. Өнөөх чинь эргүүлээд над руу жүүсний сав шиддэг юм байна. Би ч уурандаа эргүүлээд түмний ундаагаа саваад хэрэлдэж алдаж танилцсан даа. Одоо бол бид 2 хамгийн аз жаргалтай хос шүү\18 настай Э\ ---Бүр 3-р ангид байхдаа нэг охинд дурлаад...тэгээд нөгөө охин 5-р ангид байхдаа шилжсэн. Тэгсэн гэнэт л энэ жил бид 2 шөнийн клубт таараад, би ч боложмжийг алдалгүй араас нь гүйсээр байгаад найз бүсгүйгээ болгосон доо. бүхэл бүтэн 20 жилийн дараа гэж \31 настай Т\ ---Бараг 4 жилийн өмнө л hi5-аар танилцаж байсан юм. Тэгээд сүүлийн жилээсээ байнга мессэнжэрдэж, утсаар ярьдаг болсон юм. Тэгсэн нэг бороотой өдөр найзтайгаа хамт ямар ч мөнгөгүй Ялалтаас 10-р хороолол хүртэл алхах болчихоод яахаа мэдэхгүй зогсож байтал "сайн хүн санаагаараа гэгчээр" нөгөөх маань залгадаг юм байна. Дөнгөж хөдөөнөөс орж ирж байсан болохоор бүр нурмайчихсан, харин би шалба норчихсон амьтад уулзаад хүргүүлж билээ. хэхэ одоо ч ичээд байдаг юм. \21 настай В\ ---Кино үзэж байгаад уйлах хэсэг дээр нь мэгшиж уйлаад, инээх хэсэг дээр нь хашгирч инээж байгаад нэг бандиар зад загнуулж танилцаж билээ \15 настай\ ---Хотын төвөөр явж байсан чинь давсаг хагарчих гээд нэг пааб руу ороод бие засах гэтэл Бармен нь танилцвал оруулна гээд яалтачгүй өмдөндөө шээхгүйн тулд танилцсан даа \17 настай \ | |
|
Total comments: 5 | |||||
| |||||