Site menu
Login form
Section categories
мэдээ, мэдээлэл [19]
Дэлхий дахинд [5]
өгүүллэгүүд [2]
Манайхаас өөр хаана ч хэзээ ч нийтлэгдэж байгаагүй цоо шинэ, гоё өгүүллэгүүдийг хийх болно
шүлэг [4]
захидал [4]
та ч бас илгээж болно
сонин хачин [8]
эрүүл мэнд [2]
зурхай, мэргэ [5]
Монгол кино [16]
Монгол клип [9]
гадаад клип [7]
гадаад кино [4]
хайр дурлал [3]
хошин шог [11]
хүүхэлдэйн кино [2]
Асуудал [1]
Та ч гэсэн тэгдэг үү? [14]
Амьдрал дээр үнэн дээ ...
Гоё мөчүүд [5]
Нэгэн залуу хэдхэн хоногийн дотор ажлаасаа халагдан,эхнэртээ хаягдан, хамгийн сайн найз нь нас бардаг. Тэрээр энэ мөчид маш хэцүү байсан ч блог нээн амьдралд энгийн тохиолддог гоё мөчүүдээ бичдэг болсон. Түүнийг нь одоо олон хүн сонирхон уншдаг болсноор ном болгон хэвлүүлж амжилтанд хүрчээ.
Calendar
«  11 сар 2024  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Our poll
Rate my site
Total of answers: 49
Statistics

Вэнугийнд хэдэн хүн байна? 1
зочилж орсон хүн хэд байна? 1
манайхан хэд байна? 0

Би их амин хувиа хичээсэн хүн л дээ. Тийм болохоор зарим хүмүүс таалагдахгүй ч байж мэднэ. Гэхдээ л энэ бол миний л мөрөөдөл. Тэгэхээр юу вэ гэвэл миний хайртай хүмүүс болон ойр дотныхон маань бүгд аз жаргалаар бялхаж, амьдрал нь гэрэл гэгээгээр дүүрэн байхыг би мөрөөддөг. Амар амгалан тайван байдал, юунд ч санаа зовж, сэтгэлээ хямраахгүй тийм л амьдралаар амьдрахыг би хүсч байна. Ээж аав эгчтэйгээ болон ирээдүйн хань, үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн байхад өөр юу хэрэгтэй юм бэ? Хүнд муу санаж, гэм хийхгүй явбал үйлийн үрээрээ надад ч эргээд сайн сайхан бүхэн заяана гэж би итгэдэг. 

Category: захидал | Views: 939 | Added by: venera | Date: 2014/09/24 | Comments (0)

Алкохолтой зүйл хэтрүүлэн хэрэглэсний маргааш хамаг бие чинь хөндүүрлээд, дотор муухайраад, салганаж чичрээд байгаа бол та шартжээ гэсэн үг. Тэгвэл хамгийн хурдан, баталгаатайгаар шараа тайлах хошин аргыг зааж өгье! \Үргэлжлэлийг гарчиган дээр дарж үзнэ үү\
Category: мэдээ, мэдээлэл | Views: 1324 | Added by: venera | Date: 2014/02/03 | Comments (0)

Монголчууд эртний тэнгэр байгалийн өнгө, салхины аяс, газраа чагнах, нар, сар, од гаригаар зүг чиг болон цагийг тогтоож нүүдлэн амьдарч ирсэн улс. "Цагаан сар”-ын баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг билэгшээн муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж намар мал тарган цагаан идээ элбэг дэлбэг үед "Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байсан бөгөөд 1206 онд Чингис Хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг монгол зурлагаар, од гаригсын байршил, сарны тооллоор  тооллоор хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэн тэмдэглэдэг болсон уламжлалтай. Монголчууд сүүг эх хүний эрхэм нандин сэтгэлээр дээдлэн билэгшээн тэнгэр байгаль эхдээ сүүн цацлаа өргөн ирсэн. Сүү цагаа гэж хэлдгээс үүдэн сүү шиг ариун нандин цагаан амьдралыг билэгшээн "Цагаан сар” хэмээн нэрийджээ.\Үргэлжлэлийг гарчиган дээр дарж үзнэ үү\ 

Category: мэдээ, мэдээлэл | Views: 1297 | Added by: venera | Date: 2014/02/03 | Comments (0)

Саяхан миний хүндэлж явдаг байсан нэгэн бүсгүй твиттертээ ингэж жиргэжээ. "Сэтгүүлчдэд бүү итгэ", "Сэтгүүлч нар 4дүгээр ангийн боловсролгүй" ... гэх мэтээр баахан шүүмжилжээ. Миний дургүй хүрээд шууд л unfollow хийсэн. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг үг байдаг ч эсрэгээрээ "Хүн болгон адилгүй, хүлэг болгон ижилгүй" гэх цэцэн үг байдаг шүү! Нэгэн овилгогүй сэтгүүлчээс болоод нэлээдгүй олон мундаг сэтгүүлч, редакторуудыг минь нийтэд нь бүү хавсаргаасай. Монгол улсын ерөнхийлөгчөөс эхлээд бидний бахархал болсон нэлээдгүй эрхэм энэ сайхан мэргэжлийг эзэмшсэн гэдгийг бүү мартаасай. Бид хүнээр муу хэлүүлж, өөнтөглүүлж явдаг ч дөрөвдэх засаглал, ардчиллын хоточ нохойныхоо үүргийг хэнээр ч заалгуулалгүй хийсээр байгаа билээ... \Үргэлжлэлийг гарчиган дээр дарж уншина уу\
Category: мэдээ, мэдээлэл | Views: 900 | Added by: venera | Date: 2014/02/03 | Comments (0)

Англи хүүхдүүд аймар лаг тэ? Англиар аймар ярьдаг гэж манай хамаатны ах хошигнож билээ. Үнэндээ нэг бодлын Англи,Америкчууд азтай ч юм шиг. Дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн энэ хэлийг бүрэн эзэмшчихвэл гадаадын аль ч их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах, чадвар нь байвал цаашид ажиллаж амьдрах алтан боломжууд ар араасаа цуварсаар... Энэ их хялбар шүү дээ. Чи зүгээр сурчихад л болоо. Гэхдээ яаж гэдэг нь гол нь. Зиакк ингээд би өөрийн түүхээ та бүхэнтэй хуваалцъя. Би гэдэг хүн их хэлний авъяасгүй ээ. Ядаж байхад 10 жилдээ орос хэл үзчихсэнийг ч хэлэх үү? Их сургуульд 6 кредиттэй англи хэл дээр унаж шившигээ тарьж байсан гээд боддоо ичиж үхмээр ийм л баагий байлаа. 10 жилд нэг "Жаргалтай залуус" гээд сургалтын төвд явлаа. Жаахан захтай боллоо.Их сургуульд байхдаа Сантис боловсролын төвд явлаа. Мартаж байсан захаа жаахан сэргээлээ. Бас л амжилтгүй. За тэгээд англи хэл амь биш заяа биш сурахгүй бол тэр л биз гээд орхилоо. Бас үгүй л дээ, гүй л бадаг байхгүй юу? Дажгүй ажилд оръё гэвэл гайгүй хэлтэй л байх хэрэгтэй юм байна. Одоо миний энэ бичвэрийг оюутан сурагчид уншаасай гэж хүсч байна. Чамд сурах цаг байгаа дээр нь сураад ав. Ажилчин болсон хойноо сурах шиг амаргүй зүйл байхгүй шүү. Аа харин над шиг амаргүй зүйл хийх гэж байгаа нөхдүүдэд хандаж хэлэхэд: Чадлынхаа чинээгээр чардайж, мэдлэгийнхээ хэрээр мэрий!!! Би англи хэлээ сайжруулахын тулд өдөр шөнөгүй л бэлдэж байна А-чгүй байсан гэхэд хөөрхий минь А б гээд холбох төдий болоод л байна. Эцэст нь хэлэхэд сургалтын төвд мөнгө төлөөд чи шууд англиар ус цас болно гэсэн бодлоо хая! Оронд нь твиттер фэйсбүүкт дуртай дуучин, Хайртай одооо дага! Англи хэл дээр кино үз, дуу сонс, гадаад залуустай чаатла танилц! Эцэст нь юүтүүбд зөндөө үнэгүй англи хэлний маш энгийн хичээлүүд байгаа тэднийг үз! Хичээл гэдэг утгаар биш, зүгээр дэлхийтэйгээ нийгэмшиж байна гэдэг утгаар хөгжилтэй байдлаар сурах гээд үз! Тус болно гэдэгт найдаж байна. Амжилт найзуудаа!!!!
Category: мэдээ, мэдээлэл | Views: 994 | Added by: venera | Date: 2013/11/30 | Comments (3)

Category: хайр дурлал | Views: 1029 | Added by: venera | Date: 2012/06/26 | Comments (0)

Монголын зөн билгийн тулааны хамгийн сэтгэл хөдөлгөсөн хэсэг .... :((
Category: мэдээ, мэдээлэл | Views: 963 | Added by: venera | Date: 2012/06/06 | Comments (0)

Category: Монгол кино | Views: 1692 | Added by: venera | Date: 2012/04/28 | Comments (0)

Category: Монгол кино | Views: 1293 | Added by: venera | Date: 2012/04/28 | Comments (0)

1 2 3 ... 14 15 »