Site menu
Login form
Section categories
мэдээ, мэдээлэл [19]
Дэлхий дахинд [5]
өгүүллэгүүд [2]
Манайхаас өөр хаана ч хэзээ ч нийтлэгдэж байгаагүй цоо шинэ, гоё өгүүллэгүүдийг хийх болно
шүлэг [4]
захидал [4]
та ч бас илгээж болно
сонин хачин [8]
эрүүл мэнд [2]
зурхай, мэргэ [5]
Монгол кино [16]
Монгол клип [9]
гадаад клип [7]
гадаад кино [4]
хайр дурлал [3]
хошин шог [11]
хүүхэлдэйн кино [2]
Асуудал [1]
Та ч гэсэн тэгдэг үү? [14]
Амьдрал дээр үнэн дээ ...
Гоё мөчүүд [5]
Нэгэн залуу хэдхэн хоногийн дотор ажлаасаа халагдан,эхнэртээ хаягдан, хамгийн сайн найз нь нас бардаг. Тэрээр энэ мөчид маш хэцүү байсан ч блог нээн амьдралд энгийн тохиолддог гоё мөчүүдээ бичдэг болсон. Түүнийг нь одоо олон хүн сонирхон уншдаг болсноор ном болгон хэвлүүлж амжилтанд хүрчээ.
Calendar
«  12 сар 2011  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Our poll
Rate my site
Total of answers: 49
Statistics

Вэнугийнд хэдэн хүн байна? 1
зочилж орсон хүн хэд байна? 1
манайхан хэд байна? 0
Main » 2011 » 12 сар » 22 » Америкт үнэгүй аялаж бас ажиллацгаая
8:30:23 PM
Америкт үнэгүй аялаж бас ажиллацгаая

Сайн байна уу? Чиний ярианаас сонсоход их сонирхолтой санагдлаа л даа. Яагаад "Опен Ворлд” төвийг сонгон АНУ-д ажиллаж, аялахаар болсон бэ?

Урьд жил нь манай дээд курсын охин "American Summer хөтөлбөрт хамрагдаж байсан юм  билээ. Тэгээд надад "Опен Ворлд” төвийг баталгаатай, найдвартай гэж санал болгосны үндсэн дээр хөтөлбөрт хамрагдахаар шийдсэн. Ийм чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагуудаас анхдагч, мөн харьцангуй олон жилийн туршлагатай гэдгээрээ надад итгэл төрүүлсэн. Би энэ жил бас дахин  АНУ-руу явахаар төлөвлөж байна.

Чи Америкийн аль мужид, ямар ажил хийж байсан бэ?

Нийслэл Вашингтон хотын ойролцоо орших Балтимор хотод усан сангийн аврагч хийсэн. Энэ ажил нь хялбар бөгөөд биед амар байсан. Тэгээд өдөрт 8 цагаас илүүгүй ажилладаг байсан учраас надад Америк улсаар аялах болон олон орны найз нөхөдтэй болох боломж гарсан. Тэнд Украйн охинтой нэг өрөөнд амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд хэлний мэдлэг маань улам сайжирсан.

Америкт очсон анхны сэтгэгдэл ямар байсан бэ? Хүндрэл бэрхшээлтэй асуудлууд тулгарч байв уу?

Америкчуудын найрсаг харьцаа нь маш их таалагдсан. Мөн тэнгэр тулсан, оройг нь харж чадахааргүй тийм өндөр сайхан барилгууд, цэцэрлэгт хүрээлэн, том том их дэлгүүрүүд, хөшөө дурсгал, зоопарк  гэх мэтчилэн  хараад ханашгүй гайхалтай зүйлс байсан нь өөрийн эрхгүй сэтгэл догдлуулж байлаа.

Хүндрэлтэй зүйлүүд гэвэл мэдээж хэрэг анх удаа Америкт ирсэн болохоор учраа олохгүй байх хэмээн эмээж байсан ч "Опен Ворлд” төв намайг явахын өмнө бүхий л хэрэгцээтэй заавар зөвөлгөөг өгсөн нь тус болж, ямар нэг бэрхшээл тохиолдоогүй.

Мөн хэлний мэдлэг тааруугаасаа болоод бага зэрэг бүрэг байсан бол Америкчуудын эелдэг найрсаг харилцаанаас өөрийгөө илэрхийлж, нээлттэй болсон, энэ нь миний хувьд том дэвшил юм.

АНУ-ын төрийн департментаас Олон улсын оюутнуудад зориулан хэрэгжүүлдэг хөтөлбөр гэж сонссон юм байна. Олон гадаад найзтай болсон уу?

Украйн, Тайвань, Орос, Хятад, Солонгос, АНУ гээд олон орны оюутан залуустай танилцаж зөндөө их  найзуудтай болсон. Бүгд өөр өөр улсаас ирсэн болохоор эхний хэдэн 7 хоногт бага зэрэг ойлголцохгүй байсан боловч удалгүй сайн найзууд болцгоон, өөр хоорондоо үндэснийхээ соёл зан заншлаа солилцон дэлхий бусад улс орнуудын талаарх мэдлэгээ хуваалцсан.

Охинтой хэсэгхэн  зуур ярилцах хугацаанд Америк руу явах хүсэл маш их төрж байлаа. Тиймээс "Опен Ворлд” төвийн талаар илүү ихийг мэдмээр санагдлаа.  Ингээд тус төвийн захирал Г. Гантүшигтэй ярилцлаа.

Сайн байна уу? Олон залууст Америкт ажиллаж, аялах боломжийг нээж өгсөн танд болон танай төвийн хамт олонд юуны өмнө баярласнаа илэрхийлье.   "Опен ворлд” төвийн талаар товчхон танилцуулаач.

Манай төв нь анх 2006 онд байгууллагдсан цагаасаа эхлэн Монголын ирээдүй хойч үе болсон оюутан залуусыг хөгжүүлэх, тэднийг шинэ үеийн мэдлэг боловсролтой, шилдэг иргэн болгон төлөвшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Бид оюутан залууст зориулан зуны амралтаараа Америкт ажиллаж, аялах "American summer, Америк, Канадын Их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах "Go campus” болон Америкт өөрийн мэргэжлээрээ 18 сар хүртэлх хугацаанд цалинтай дадлага хийх "Internship” мөн Лондонгийн их дээд сургуульд суралцах зэрэг олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

"American Summer” хөтөлбөрийг хүмүүс их сонирхдог, энэ хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй танилцуулаач?

Энэ хөтөлбөрийг анх 1961 оноос эхлэн АНУ-ын Төрийн Департментаас хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн зорилго нь Дэлхийн олон орны оюутан залууст хамгийн хямд зардлаар АНУ-ын соёл зан заншилтай нь танилцан, зуны амралтаараа ажил хийж, хэлний мэдлэгээ дээшлүүлэн бие даан амьдрахад суралцах улмаар олон найз нөхөдтэй болгоход оршдог.  

Танай төв энэ хөтөлбөрийг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ? Хүндрэл бэрхшээл тохиолдож байв уу?

Манай төв 2006 онд Монголд анх удаа энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Анх "American summer хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байхад эцэг эхчүүдийн эргэлзээ их байсан. Одоо тэр үеийг бодвол өөр болсон. Бид өнгөрсөн хугацаанд олон мянган залуусыг энэ хөтөлбөрт амжилттай хамруулснаар хүмүүсийн сөрөг ойлголтыг өөрчилж чадсан. Бидний олон жилийн турш хийж бүтээсэн ажлын маань үр дүн саяхан гарч, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дунд шалгалтанд манай байгууллага ганцаараа тэнцэж, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан ёсны эрхтэй цорын ганц байгууллагаар шалгарлаа.

Баяр хүргэе. Энэ шалгалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

БСШУЯ, МОХ болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран АНУ-д оюутнуудыг зуны амралтын хөтөлбөрт зуучлах байгууллагуудын дунд томоохон шалгалт хийсэн. Ингэхдээ энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг нэлээн олон төрлийн  шалгуур үзүүлэлттэйгээр баталгаатай, найдвартай эсэхийг нь шалгасан. Бид хөтөлбөрт хамрагддаг оюутан залуусынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг юу юунаас илүү чухалчилж үздэг. Энэ ч утгаараа бидний олон жилийн турш баталгаатай үйлчилгээ үзүүлж байсан маань үнэлэгдэж энэ шалгалтанд тэнцсэн гэж бодож байна.

Танай хөтөлбөрийн танилцуулгыг үзэж байхад "Голомт” банкны барьцаагүй зээлд хамрагдах боломжтой гэж байсан. Энэ талаар сонирхуулвал?

Их дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийн зээлтэй адил зарчмаар явагдана. Тухайн оюутан банкинд хүсэлт тавьснаар, банкнаас эцэг эхийнх нь ажил эрхлэлт болон бусад шалгууруудыг үндэслэн хөтөлбөрийн зардлын хэдэн хувийг зээлээр олгохоо шийднэ.

Баярлалаа.

Олон жилийн турш Монгол орны гэрэлт ирээдүй болсон оюутан залуусын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа энэ хамт олонтой хэсэгхэн  хормыг өнгөрүүлэхэд миний хувьд үнэхээр таатай байлаа. Энэ залуусын ачаар мөнгөтэй хүн хүссэнээ хийдэг гэх ойлголт нуран унаж, мөрөөдөлтэй залуус зорьсондоо хүрдэг гэсэн бодол цэцэглэн ургалаа. Олон Улсын боловсрол, соёл солилцооны хөтөлбөрүүдийг тогтмол, амжилттай хэрэгжүүлж байгаа Опен Ворлд төвийн хамт олны цаашдын ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье.

Category: мэдээ, мэдээлэл | Views: 789 | Added by: venera | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]