Би их амин хувиа хичээсэн хүн л дээ. Тийм болохоор зарим хүмүүс таалагдахгүй ч байж мэднэ. Гэхдээ л энэ бол миний л мөрөөдөл. Тэгэхээр юу вэ гэвэл миний хайртай хүмүүс болон ойр дотныхон маань бүгд аз жаргалаар бялхаж, амьдрал нь гэрэл гэгээгээр дүүрэн байхыг би мөрөөддөг. Амар амгалан тайван байдал, юунд ч санаа зовж, сэтгэлээ хямраахгүй тийм л амьдралаар амьдрахыг би хүсч байна. Ээж аав эгчтэйгээ болон ирээдүйн хань, үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн байхад өөр юу хэрэгтэй юм бэ? Хүнд муу санаж, гэм хийхгүй явбал үйлийн үрээрээ надад ч эргээд сайн сайхан бүхэн заяана гэж би итгэдэг.
Category:
захидал
|
Views:
939
|
Added by:
venera
|
Date:
2014/09/24
|
|
Сайн байна уу, хайрт хvv минь. Хэрвээ чи знэ захиаг авбал миний захиа чамд хvрсэн гэсэн vг. Хэрвээ хvрэхгvй бол битгий уншаарай. Чамайг их хурдан уншдаг болохоор ... чинь би их удаан бичиж байна аа. Энд цаг агаар сайхан байна. Өнгөрсөн 7 хоногт ердөө хоёрхон удаа цас орсон. 1 дэх өдөр ороод 3 өдөр vргэлжилсэн, Пvрэв гарагт бас нэг ороод бvтэн сайнд зогссон. Чиний пальтог чинь илгээмжээр явууллаа. Товчнууд нь их том юм аа, жин дараад байхаар нь тасдаад авчихсан шvv. Авсан хойноо буцаагаад хадчихаарай, хармаанд нь бvгдийг нь хийчихсэн байгаа. Аав чинь аятайхан ажилд орсон. Доор нь бараг 100-гаад хvн байдаг, яагаад гзвэл өрөө нь 3 давхарт байдаг юм. Эгч чинь жирэмсэн. Хvргэн ах чинь цэргээс халагдах гэж их л яарч байгаа гэнэ лээ. Аргагvй шvv дээ, хоёр жил гэрийн бараа хараагvй хvн чинь. Хэрвээ охин гарвал ээжийнх нь, хvv гарвал аавынх нь нэрийг өгнө гэсэн. Тэгэхээр Ээж, эсвэл Аав гэдэг нэртэй хvvхэдтэй болох юм. Өөр сонин юу билээ. А тийм, ах чинь өчигдөр машин дотроо тvлхvvрээ мартчихаад, гэр лvvгээ явган явж запас тvлхvvрээ авчирч биднийг машинаасаа гаргасан. Чи манай нутгийн хvмvvстэй таарвал бидний мэндийг хvргээрэй, тааралдахгvй бол хэрэггvй. Жич: Хэдэн төгрөг явуулъя гэсэн чинь мартаад дугтуйгаа наачихаж. Ээж нь...
Category:
захидал
|
Views:
765
|
Added by:
venera
|
Date:
2012/04/18
|
|
Мэдэхгүй, хэзээ чи миний захидлыг уншиж хэрхэн
хүлээн авахыг... Бид бороотойд, шиврэх бороотой үдэш танилцсан. Тэр л
өдрийн инээмсэглэсэн төрх чинь одоо ч сэтгэлд минь тодхон харагдана.
Уулзаад л татагдсан, тэмүүлсэн, хүссэн. Цаг хугацааны эргүүлэг
хором мөчийг үл тоон бид өөрсдийн дурлалын түүхийг, одоо бол дурсамжийг
бүтээсэн. Би амьдрал мэдрэмж дээр тулгуурладаг гэж үздэг. Явцуу л даа
гэхдээ үнэн. Миний мэдрэмж л намайг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн. Тэр л
мөрөөдлийн, ойлгогдомгүй шийдэмгий, омголон оршихуй. Эхэндээ надад
бүхнийг амлаж, ихэнхдээ саламгүй энхрийлж, зарим үед бүр үл тоомсорлох
мэт аашилна. Яг л хаврын тэнгэр адил. Бидний учрал хаврын бороо шиг юм
байна. Гэнэт л орсон. Зогсоно гэдгийг мэдэж л байсан. Би чамайг яг л
тийм гэж хэлж чадахгүй юм. Чи надад дуртай улиралд минь хүссэн үед
ирсэн бороо байсан. Би ер нь хайрлаж үзээгүй юм байна. Их дэврүүн бас
хийсвэр болохоор тоймгүй дурласан. Тэгээд амьдрал маань дурсамжаар
хэмжигддэг болохоор сэтгэгдэл үлдээсэн дурлалаа тэмдэглэн үлдээдэг.
Дараа нь мартахгүйн тулд... Чамд арай л дутуу зориулсан сэтгэлээ үүгээр
илэрхийлэн илгээе. Энэ л үед тэр нэгэн үдэш "чамайгааа саран дээр
хүргэхэд бэлэн байна" гэж хэлээд инээмсэглэсэн тэр л залуугаа мөрөөдсөн
бүсгүйн сэтгэлээр ерөөе:"Эзэн нь хүсэл мөрөөдлийнхөө оргилд нь хүрч,
бас шинэхэн БЕНЗ болгон чиний гражд байх болно. Бидний дурлал эхэлсэн
тэр үдэш нэгэн мэргэн хүн "Чи нулимсаа үзэж байж салах юм байна" гэж
хэлсэн. Би уйлмааргүй байгаа. Тэгэхлээр бидний түүх дуусаагүй юм болов
уу? "Ирээд уулзана" гэсэн тэр л үед нь тэврэе. Хуудас хуудсаар нь
сэтгэлээ бичсэн ч чи унших дургүй, хүсэлгүй. Ийм л учраас бид өөр
хүмүүс...
Category:
захидал
|
Views:
733
|
Added by:
venera
|
Date:
2011/01/29
|
|
Чамайг
харах бүрдээ догдолж, хажууд чинь байх тусам нялхарч чангаас чанга
тэврэн үнсэхийг хүснэ. Зөвхөн өөрийн болгохыг мөрөөднө. Хайртай гэж
хэлээд харамлахсан, хажууд чинь суугаад эрхлэхсэн. Минийх болохгүй
хайр, надад цохилохгүй зүрх, намайг хүсэмжлэхгүй цогцос... Үнсэхийг
хүсэвч зориглохгүй, тэврэхийг хүсэвч хүчлэхгүй тийм л нэгэн омголон
зүрхээр чамайг хайрлана. Амраг хосууд шиг эрхлэлдэхгүй, эрэмдэг харьцаа
үүсгэж найзлах ийм тавлинтай азгүй дурлалын баланд автан автан согтоно.
"Хайртай" үүнийг л хэлчихвэл алдчих байх. Үүрд найзлаж явахад гэмгүй.
Үгүй ээ зүрх минь дийлэхгүй. Минийх л болохгүй юм бол надаас холдо
одсон дээр. Яадгийм зориглоод хэлнэ. Яах билээ тэгвэл нөгөөх үнэ цэнэ.
Өөрийн бүхнээ дэнслээд омогшил, үнэ цэнээ гээгээд өөрт чинь "хайртай"
гэдгээ хэлчихээд үүрд орхин одъё... Өчүүхэн ч гэсэн намайг гэх сэтгэл
байвал өөрөө олоод ирэх байлгүй. Хумхын тоосын чинээ боддоггүй бол
хурдхан мартъя чамайгаа...
Category:
захидал
|
Views:
760
|
Added by:
venera
|
Date:
2011/01/29
|
| |