11:09:35 AM Миний мөрөөдөл | |
Надад маш их хайртай, халамжтай би өөрөө ч бас түүндээ маш их хайртай тийм хүнтэй учраад олон сайхан хүүхдэд төрүүлээд сайхан амьдрах л мөрөөдөл минь юм даа. Үүний тулд би нэр төр цэвэр, ухаалаг уужим сэтгэлтэй, хүнийг хайрлах зүрхтэй байна. Ер нь бол одоо ч тийм. Эмэгтэй хүн өөрөөсөө бүх юмаараа нэгээр илүү хүнтэй гэрлэж байж жаргадаг гэдэг. Тийм учраас би мундаг хүнтэй суухын тулд өөрөө ч ялгаагүй төдий хэмжээний байх ёстой. Оюун ухаан, бие бялдар, сэтгэл санаа, нийгэмд эзлэх байр суурь гээд бүхий л зүйлээ улам баттай болгож, цаг тутам нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Миний ирээдүй ч сайхнаар л харагдаж байна шүү хихи. Ажлаа тарах үед найз залуу минь ирж аваад, тансаг зоогийн газар оруулаад бөгж өгөөд "чамаас өөр надад юу ч хэн ч хэрэггүй, надтай хамт насан туршдаа амьдраач" гэж хэлээд аз жаргалтай амьдралаа эхлүүлэх тийм л жинхэнэ хайртай учрах болно. Тэгээд түүнтэйгээ үүрд хамтдаа эрүүл энх, элэг бүтэн яг л мөрөөдөл шиг амьдрана. | |
|
Total comments: 0 | |