Main » 2014 2 сар 3 » Би мэргэжилдээ хайртай
11:40:50 AM Би мэргэжилдээ хайртай | |
lЯахав цалин бага, ачаалал их гээд асуудал олон бий. Гэхдээ мэргэжилдээ хайртай, гэр бүлээ умартан байж бүхий л цаг хугацаагаа ажилдаа зориулахдаа би харамсдаггүй ээ. Миний хувьд би багаасаа л энэ мэргэжилдээ хайртай дуртай байсан сан. Зурагтаа унтрааж байгаад л харанхуй дэлгэцэн дээр ойх өөрийн дүрсээ харж байгаад харандааг микрофон болгон бариад л "Эрхэм хүндэт үзэгчиддээ энэ өдрийн мэндийг хүргэе!" гээд л ярьж өгдөг байлаа. Жаахан томроод л уран жиргээ, хүрэл тулга, монгол хэний олимпиад гээд л энэ төрлөөрөө нэлээн явсаны эцэст мөрөөдлийнхөө хаалгыг нээж Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүйн ангид амжилттайгаар элсэн орж билээ. Даанч төгсөөд телевиздээ орж ажиллаж чадаагүй ээ, санхүүгийн зээлтэйн улмаас сайн цалинтай ажилд орох шаардлага гарсан гэхдээ бас төсөөрчихгүйгээр телевиз биш ч гэсэн сэтгүүлчээрээ ажиллаж их туршлага хуримтлуулсандаа харамсдаггүй ээ. Харин одоо бол өөр. Би мэргэжлээрээ телевизэд ажиллаж карьер хөөнө өө. Чадах чинээгээрээ чармайна, хүссэндээ хүртэл хичээнэ, санасанаа автал сарвайна аа. Дээр дурьдсан жиргэгчийг сэтгүүлчийг магттал мундаг редактор болно оо. Миний бичвэрийг уншиж буй та ч бас өөрийн хүсэл мөрөөдлөө хэзээ ч битгий орхиорой. Сэтгэл байвал сэрээгээр ч шөл ууна, Зүтгэл байвал зүүгээр ч худаг ухдаг юм шүү! Амжилт хүсье! | |
|
Total comments: 0 | |