10:54:50 PM Дэлхийн дулаарал манай улсад илүү нөлөөлнө гэж үү? | |
Дэлхийн дулаарлын асуудал монголчуудад хамаагүй мэт төсөөлсөөр л... Нийгэм,
улс төр, эдийн засгийг л анхаарах юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч
экологийн нийтлэл нэвтрүүлгүүд гарах нь цөөрч, үзэгч уншигчид ч юу болоод
байгааг тоохоо больжээ. Үнэндээ байгаль
дэлхий маань сүйрчихвэл бид хэчнээн тонн алттай, хэдий хэр эрх мэдэлтэй байсан
ч өөр гараг дээр очоод амьдарч чадна гэж үү?зарим нэгэн хүмүүст дэлхийн
дулаарал ашигтай мэт санагдаж магадгүй. Жишээ нь: өвөл дулаан болж зуд
болохгүй, гал түлж утаа гарахгүй, ургац их хураана гэх мэт сайн талыг нь л
бодож байгаа байх. Гэвч үүнээс илүү ган гачиг болж, гол мөрөн ширггэж, түймэр
дэгдэж, элдэв халдварт өвчин гаарч байна. Дэлхийн
цаг
уур
жилд
дунджаар
0,7 хэмээр
дулаардаг бол манай орны цаг агаар 2,1
хэмээр
дулаарч
байна
гэсэн
судалгаа
гаржээ. Уг судалгаанаас харахад Монголд 3дахин илүүгээр
дулаарч байхад бид ямар ч арга хэмжээ авахгүй зүгээр сууж байгаа нь
харамсалтай. НҮБ-ын дэргэдэх
уур
амьсгалын
өөрчлөлтийн асуудлаарх мэргэжилтний
хорооны
2008 оны
тайлан
мэдээгээр
эрчим
хүчний
салбар
25.9, аж
үйлдвэрийнх 19.4, ой модыг
сүйтгэснээс шалтгаалж 17.4, тээврийнх
13.1, хөдөө
аж
ахуйн
13.5 барилгын
салбар
7.9, цэвэрлэх
байгууламж 2.8 хувийн хүлэмжийн
хий
ялгаруулж
нөлөөлдөг
гэсэн
үзүүлэлт
гаргасан.
Ингэхлээр хүмүүс бидний үйл ажиллагаанаас болоод л дэлхий маань сүйрэх хандлага
бий болж байна. Үүний тод жишээ бол цөлжилт ихсэж, гол мөрөн
ширгэн байгалийн гамшгууд дарааллан тохиолдож байна. Мөн хойд
туйлын
мөс
эрчимтэй
хайлж арлын орнууд усанд автаж, олон амьтад үрэгдэж байна. Хүнтөрлөхтний буруу үйл
ажиллагаанаас болж дэлхий уур амьсгалын өөрчлөлтөд ороод байгаа учраас зогсоож
чаддаггүй юм аа гэхэд удаашруулах хэрэгтэй. Хэрвээ бид үүнийг зогсоохын тулд арга
хэмжээ авахгүй энэ хэвээр үргэлжилвэл 2050 он
гэхэд агаарын хэм 7-8 градусаар нэмэгдэнэ. Үүний улмаас 2 тэрбум хүн усгүйдэж, өлсгөлөнд нэрвэгдэж, халдварт өвчингүүд тархаж,хэт халж, үер
болон ган гачгийн улмаас мөхөлд хүрэхэд ойртож
болно. Энэ гамшигт ядуу буурай орнууд болон Азийн орнууд
хамгийн их өртөх аж. Үүний нэн тэргүүн манай улс яалт ч үгүй хамрагдаад байна. Гэхдээ
бидэнд боломж бий. Зөвхөн төр шийдээд болчихдог зүйл биш. Хүн бүр дор бүрнээ
байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлтэйгээр мод тарих хэрэгтэй байна. Мод тарьж
чаддаггүй юм аа гэхэд модыг нь битгийй тайрч унагаач гэж уриалцгаая. | |
|
Total comments: 0 | |