7:00:18 PM Хамгийн том хуушуур 65000 төгрөгт хүрлээ | |
Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын нэг сонирхолтой үзвэр нь хамгийн том хуушуурын дуудлага худалдаа байв. Монголын хамгийн том хуушуурын худалдааг "25 дугаар суваг” телевиз дөрөв дэх жилдээ зохион явууллаа. "Хаан хүнс” компани ивээн тэтгэгчээр оролцсон энэ жилийн хамгийн том хуушуурын анхны үнэ 10 мянган төгрөг байснаа 20, 25, 40, 50 мянган төгрөг болж өссөөр 65 мянган төгрөгөөр зарагдав. Наадмын хуушуураа 65 мянгаар "зооглосон” иргэн Цэцэн "Олон тэгш ой тохиосон энэ жилийн наадам өмнөх жилүүдээс өргөн дэлгэр болж байна. Миний хувьд 2011 он аз одоор дүүрэн байгаа учраас наадмаа сайхан тэмдэглэхийг хүссэн” гэлээ. Харин өнгөрсөн жилийн наадмын хамгийн том хуушуурыг Өмнөговь аймгийн иргэн Батаа 40 мянган төгрөгөөр худалдан авч байжээ. . | |
|
Total comments: 0 | |