Main » 2011 7 сар 20 » Хамтлагийнхаа нэрийг тайлбарлаж чаддаггүй охид
0:40:15 AM Хамтлагийнхаа нэрийг тайлбарлаж чаддаггүй охид | |
Сүүлийн үед
сөөнгө, солгой ямар ч хоолойтой байсан хүссэн бүхэн нь техник
технологийн дэвшлийн хүчээр дуу бичүүлж өөрсдийгөө дуучин гэж хэлүүлэх
дуртай болсон. Тиймээс чадал муутай дуучдын чанаргүй дуу, клипүүд
хичнээн байгааг тоолоод ч барахгүй. Урлагийн сургууль төгсөөгүй,
мэргэжлийн биш хэрнээ ганц нэг дуу бичүүлээд энд тэндэхийн тоглолтон
дээр "ам барьж” үзэгчдийг хуурдаг хамтлаг дуучид борооны дараах мөөг шиг
л өдөр болгон нэгээр нэмэгдээд байх шиг. Тэгвэл саяханаас "Catwalk” гэх
загвар өмсөгч охидоос бүрдсэн хамтлаг радио, телевизүүдээр дуугаа
цацуулах болж. Хэдийнээсээ л гадаад үзэмжээр нь бусдыг дүгнэдэг манайхан
загвар өмсөгч охидоос бүрдсэн хамтлагийг ихээхэн анхаарах болов
бололтой. Тэд ч мэдээж өөрсдийгөө гадаад үзэмжээрээ "од” болно гэдэгт
бат итгэлтэй байсан болов уу. Тэрнээс биш хоолойныхоо чадлаар "хол
явахгүй” нь тодорхой. Энэ нь эхний дуунаасаа л мэдэгдсэн. Гэтэл саяхан
тус хамтлагийн охид нэгэн телевизэд ярилцлага өгч харагдана. Энэ үеэр
хөтлөгч тэднээс хамтлагийн нэрний талаар тайлбар хүсэв. Харамсалтай нь
охид энэ асуултанд яаж хариулах учраа олсонгүй. Хөтлөгч тэдний юу яриад
байгааг ойлгоогүй бололтой, дахин "Хамтлагийнхаа нэрний талаар
тайлбарлахгүй юу?” гэхэд тэд их л эргэлзэнгүй бие биерүүгээ харж байснаа
"загварын охидуудаас бүрдсэн болохоор ийм нэр өгсөн” хэмээн хариулав.
Хөтлөгч энэ удаад ч тэдний хариултыг ойлгосонгүй гайхаж харагдсан. Уг нь
олны өмнө "од” болохыг хүсэгчид эхлээд хэл яриандаа анхаармаар юм. | |
|
Total comments: 0 | |