Main » 2011 7 сар 20 » Монголд цөмийн хаягдал Булах гэрээ байгуулагдлаа
12:44:29 PM Монголд цөмийн хаягдал Булах гэрээ байгуулагдлаа | |
Монголоос уран олборлон, олон улсын цөмийн хаягдлыг буцаан булшлах 3 улсын гэрээ нь тодорхой боллоо.
Монголоос уран олборлон экпортолж, түүнээс гарсан хог хаягдлыг нь буцааж аваад цөмийн хог хаягдлыг Монголд булшлах тухай CFS буюу " Түлшний Нарийн Үйлчилгээ" төлөвлөгөөний 3 улсын засгийн газар хооронд хийгдсэн гэрээний эх хувь нь 18-ны өдрөөс ил тод боллоо. Монгол улсын дотоодод Цөмийн хаягдал хаях байгууламжийг барих төлөвлөгөө бичигдэж, түүний төлөө Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA) технологийг боловсруулан ажиллах магадлалтай талаар цухас дурдагдсан байна. Хэрэв Монголд CFS төлөвлөгөө нь хэрэгжвэл цөмийн түлшийг экпортлон, түүнээс гарсан хог хаягдлыг буцаан өөрийн нутагт булшлах цөмийн хаягдлын олон улсын "хогийн сав" дэлхийд анх удаагаа Монголд баригдана. Фүкүшима дугаар 1 цахилгаан станцын сүйрлийн дараа энэ нь хэдийгээр хэцүү болсон ч хувийн хэвшлээр дамжуулан хэрэгжүүлэх ажиллагаа цаашид ч явагдсаар байна. | |
|
Total comments: 0 | |