Main » 2014 2 сар 4 » "Yahoo"-ийн хэрэглэгчид нууц үгээ яаралтай солиорой!
3:48:16 PM "Yahoo"-ийн хэрэглэгчид нууц үгээ яаралтай солиорой! | |
Манай улсад "Yahoo Mail” хаяг ашигладаггүй хүн ховор биз ээ. Фэйсбүүк, твиттер зэрэг сайтуудыг ашиглахдаа хүртэл тус хаягаараа холбогддог шүү дээ. Тэгвэл өнгөрөгч сарын 30нд тус компани хакеруудын халдлаганд өртсөний улмаас хэрэглэгчиддээ мэйл хаягийнхаа нууц кодыг яаралтай солихыг санууллаа. " г Хакерууд хэрэглэгчдийн хоорондоо солилцсон мэдээллийг хулгайлах зорилгоор нууц үгийг нь эвджээ. Тиймээс компанийн зүгээс "Yahoo Mail” хаяг нь хакерийн халдлагад өртсөн хэрэглэгчдийг нэн даруй нууц үгээ солихыг анхааруулсан байна. Хүмүүс флашаа хаях, компьютер эвдрэх зэрэг гэнэтийн асуудлаас болгоомжлон yahoo хаяг дээрээ хэрэгтэй зүйлсээ багцлан хадгалчихдаг. Тийм ч учраас бусдад хэрэгтэй мэдээллээ алдах эрсдлийг тооцоолоод нууц кодоо солихыг зөвлөе. Харин Password-оо солихдоо гаднаас ирж буй саналын дагуу биш Settings цэс рүүгээ орж байгаад солиорой. | |
|
Total comments: 0 | |