Үзэгчдэд хамгийн их нөлөөлсөн 100 реклам хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн 12 сарын судалгаанд багтжээ. Олон давтамжтай, телевиз бүрээр гардаг учраас нөлөөлсөн гэж 34.3 хувь хариулсан бол 27.1 хувь нь "хөгжилтэй байсан учраас миний сонирхлыг татсан” гэж хариулжээ.
Үнэн бодит судалгаа нь сурталчилгааг амжилттай хүргэх ажлын салшгvй хэсэг тул Хэвлэлийн Хүрээлэн Улаанбаатар хотын 500 өрхийг хамруулан хэвлэл мэдээлэл хэрэглэгчийн судалгааг явуулсаар найман жилийн нүүрийг үзсэн байна.
Телевизийн реклам нь үзэгчдийн анхаарлыг татсан үр ашигтай байхын тулд агуулга, хэлбэрээрээ сонирхолтой байх шаардлагатай. Сайн хийгдсэн реклам нь хүмүүсийг бараатай танилцуулахаас гадна худалдан авалтыг нэмэгдүүлж, хэрэглэж үзэх хүсэл сэтгэгдэл төрүүлдэг. Харин тааруухан хийгдсэн реклам нь барааны эрэлтийг бий болгох биш эсрэгээр бүр татгалзахад хүргэдэг билээ.
Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хамаарч рекламыг оновчтой байршуулах нь чухал. Үзвэр үйлчилгээний рекламыг 22-23 цагт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний рекламыг 20-22 цагт, үл хөдлөх хөрөнгө орон сууцны рекламыг 18-20 цагт цацах нь хамгийн өгөөжтэй болохыг хэрэглэгчдийн судалгааны үр дүн харуулж байгаа юм. Өнөөгийн нөхцөлд телевизийн оргил буюу цацах боломжит цаг, үзэгчдийн насны онцлог, телевизүүдийн хүртээмж, нэвтрүүлгийн рейтинг, үзэгчдийн тоо зэрэгт үндэслэн өөрийн рекламаа олон хүнд хүргэх нь хамгаас чухал болоод байна.
Энэ дашрамд 2011 онд "Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны хүрээнд хамтран ажиллах бизнесийн компани, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг урьж байна. Манай судалгаа мэдээллийн орон зайд байр сууриа баттай хадгалж, реклам сурталчилгааны даяар зах зээлд хөтлөх болно.
Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475