Site menu
Login form
Section categories
мэдээ, мэдээлэл [19]
Дэлхий дахинд [5]
өгүүллэгүүд [2]
Манайхаас өөр хаана ч хэзээ ч нийтлэгдэж байгаагүй цоо шинэ, гоё өгүүллэгүүдийг хийх болно
шүлэг [4]
захидал [4]
та ч бас илгээж болно
сонин хачин [8]
эрүүл мэнд [2]
зурхай, мэргэ [5]
Монгол кино [16]
Монгол клип [9]
гадаад клип [7]
гадаад кино [4]
хайр дурлал [3]
хошин шог [11]
хүүхэлдэйн кино [2]
Асуудал [1]
Та ч гэсэн тэгдэг үү? [14]
Амьдрал дээр үнэн дээ ...
Гоё мөчүүд [5]
Нэгэн залуу хэдхэн хоногийн дотор ажлаасаа халагдан,эхнэртээ хаягдан, хамгийн сайн найз нь нас бардаг. Тэрээр энэ мөчид маш хэцүү байсан ч блог нээн амьдралд энгийн тохиолддог гоё мөчүүдээ бичдэг болсон. Түүнийг нь одоо олон хүн сонирхон уншдаг болсноор ном болгон хэвлүүлж амжилтанд хүрчээ.
Calendar
«  1 сар 2011  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Our poll
Rate my site
Total of answers: 49
Statistics

Вэнугийнд хэдэн хүн байна? 1
зочилж орсон хүн хэд байна? 1
манайхан хэд байна? 0
Main » 2011 » 1 сар » 29
Category: гадаад клип | Views: 790 | Added by: venera | Date: 2011/01/29 | Comments (0)

Category: гадаад клип | Views: 747 | Added by: venera | Date: 2011/01/29 | Comments (0)

Category: Монгол клип | Views: 715 | Added by: venera | Date: 2011/01/29 | Comments (0)

Наран жаргаж одод түглээ
Насан багын анд минь амар даа
 Тэнгэр ниргэж
Тэнгис эргэсэн ч бид найзууд
 Хазгай гишгэж
Хальтарч унасан ч бид найзууд
 Үрээ үзээд Үхлээ хүлээсэн ч бид найзууд Үүрдийн биш ч энэ амьдралдаа бид найзууд

Тэнгэрт түгэх мянга мянган одод зөвхөн чамайг л бүүвэйлэг
Тэнгэрлэг хайрын бурхад зөвхөн чамайг л адислаг
Зүрхэндээ хайрлах хайрт чинь зөвхөн чамайг л зүүдлэг
Category: шүлэг | Views: 983 | Added by: venera | Date: 2011/01/29 | Comments (0)

Чамд бишгүй тунирхлаа би
Чин үгээ хэлэхгүй байж
 Чамайг ханатлаа зовоолоо би

Нугын хоёр ангир шиг
Ганганаж явъя хоёулаа
Нуурын хос хун шиг
 Ижилсэж явъя хоёулаа

Нарт дэлхийд хүн билээ
 Наддаа чи наран билээ

Ертөнцөд ер ганц үгийг
 Ерөөлөөр надад заяасан билээ
 Гарт чинь түшиг болж
Гэрт чинь чимэг болъё

 Нэрэнд чинь нэмэр болж
 Нэгэн биед чинь хань болъё

 Хөдөлмөр амьдрал хоёрт
 Хүний зэрэгтэй явъя

 Хүний хоёрхон үр шиг
 Эвтэй сайхан явъя

 Сэтгэлийн чинь тавгүй үед
 Дэмжих нөхөр чинь болъё

 Итгэлийн чинь саарах үед
 Дуудах хань чинь болъё

 Буруу болоод гутарвал
Уруу унагахгүйг хичээе

 Онгироод нисэхэд хүртэл
 Ойчиход чинь түшиж явъя

 Өвдөөд зовохын цагт чинь
 Эдгээж сувилж байя

Өвчний чинь хагасыг авч
 Үхэхээс ч буцахгүй байя

 Нугын хоёр ангир шиг
Ганганаж явъя хоёулаа

 Нуурын хос хун шиг
Ижилсэж явъя хоёулаа

Хайртай билээ гэж даврахгүй
Хартай билээ гэж өмчлөхгүй
 Харамч билээ гэж нуухгүй
 Өглөгч билээ гэж үрэхгүй

Ахан дүүгий чинь ад үзэхгүй
 Анд нөхдий чинь алаг үзэхгүй
Алсын албанд явсан ч
Авгайн журмыг эвдэхгүй

Зөөлөн гээд боол болохгүй
Хатуу гээд ноёлж байхгүй
Хоосон гээд чамлахгүй
Баян болно гээд шунахгүй

Сайн үйлсийг чинь сэтгэлээрээ дэмжиж
 Сайхан биеийг чинь халамжаараа тэтгэж
 Сэтгэл санаагий чинь түвшилж
Итгэл баяраар дүүрэн байлгая
Хүүхэд багачуудаа өсгөж
Хөлийг нь дөрөөнд хүргэе

 Хөвчийн буга согоо шиг
Сэргэлэн цовоо явъя
Нугын хоёр ангир шиг
 Ганганаж явъя хоёулаа
Нуурын хос хун шиг
 Ижилсэж явъя хоёулаа

Чамд муу юм гэж байхгүй
Чамд муухай юм гэж байхгүй
 Чамд дутуу юм гэж байхгүй
Чамд илүү юм гэж байхгүй

Хүний мөс өвч бүрдсэн
Арван хуруу тэгш цогцолсон
Аавын хөвгүүдийн нэг билээ
Амьдын жаргал өгөх нөхөр билээ

Чамд сайн гэгдвэл шагнал тэрээ
Чамд сайхан гэгдвэл жаргал тэрээ
Чиний дэргэд байвал хот хөдөө ч яахав
Чамтай хамт байвал говь хангай ч яахав

 Баярлах гомдох цагтаа
Баахан хэсэг уйлах байх
Бачимдаж сандрах үедээ
 Базаахгүй үг ч хэлэх байх

Ухаан санаагаа зарж
Уужим талбиун бодож байя
Харилцан буулт хийж
Хагарч эвдрэхгүй явъя

Янаг ихэдвэл тэнэг ихэднэ гэдэг
Цэнгэл хэтэрвэл жаргал холдоно гэдэг
Ухаангүй хайртай билээ гэж
Учиргүй мунхаглавал сургаарай

Уйдаад эхэлбэл уурлах хэрэггүй
Учирлаад сайхан яриарай
 Цээртэй гэж бодолгүй
Тээртэй болбол хэлээрэй

Татаад авах сэтгэл нь хэцүү ч
Холдоод явах зориг нь бий
Эр хүний нандийн хайраар
Энхрийлүүлж явсан гэж бодъё
 Энэ насны зурвасхан заяа
 Эрхэм жаргалын дээд гэж саная
Чамаар бишгүй гуйлгасан
Чамд бишгүй тунирхсан
Чин үгээ хэлэхгүй байж
Чамайг ханатлаа зовоосон
Хоёр биендээ итгэлтэй байж
Хорвоогийн бартааг туулъя
Хөрст дэлхийн хуудсан дээр
 Хос мөр бичиж явъя
Нугын хоёр ангир шиг Ганганаж явъя хоёулаа
Нуурын хос хун шиг Ижилсэж явъя хоёулаа
1. *****************
Тэвэрч зогсоод үнсэж байсан минь зүүд болно
Тэнгэрт дүүлэж байсан дурлал минь үүл болно
 Зүрхнээс гарч байсан үгс бүгд үлгэр болоход
Зөвхөн чамайг хайрлах сэтгэл минь хэвээрээ үлдэнэ.
Шаналалын голд миний нулимс урсана
Шархадсан зүрхний минь цус бас урсана
Хайрлан дурласан өдрүүд минь урсана
Харин чамайг хайрласан миний хайр урсгал сөрнө
 2. *****************
Асуулт Чи ирээдүйгээ ямраар мөрөөддөг вэ хайр аа?
 Чин сэтгэлээсээ надад хэлж өгөөч
Чин сэтгэлийн чинь мөрөөдөлд байнга байхын тулд би
 Чиний төлөө юу хийж чадах вэ?
Хариулт Би ирээдүйгээ гайхалтайгаар мөрөөддөг хайр аа
 Битүүхэндээ зөвхөн чамдаа л гэж хэлье
Биелэж болох мөрөөдөлд минь чи үргэлж байдаг
Бидний тухай мөрөөдөл миний ирээдүй шүү дээ.
3. *****************
Хайртай шүү гэсэн үг миний утсанд чамаас ирсэн
 Хамтдаа бид энэ өдрүүдийг өнгөрөөсөн, надад хөгжилтэй байсан
 Хажууд чинь сууж мөрөөдлөө ярина гэж би амалсан
Харин би хүлээж байна тэр мөчийг, яг одоо чамайг санаж байна
 4. *****************
Би дөхлөө, биеэ барилаа, гэвч ганц үнслээ
Бид ертөнцөд хоёулханаа юм шиг мэдрэмж төрлөө
Зүүд шиг байлаа, зүрх цохиллоо, хайртай гэлээ
 Зөвхөн чи л миний хайр юм шиг сэтгэл догдоллоо.

Хаалгыг минь тогшоод миний хайрт ороод ирлээ
Хайрын шуналтай харц намайг чиглэн харан
Миний зүрхийг харван зүсэж Гарыг минь тэмтрэн хүрч
Чиний oч намайгаан цочроож
Хорвоод хайраар умбуулна

 Хайр бол харвасан сум шиг
Хайр бол ноцож байгаа цог шиг
 Хайр халин жингүүдэх жаргал
Өглөө болгон зөөлөн уруул дээр минь үнсэн
 Зөөлхөн хайрын дуугаар миний чихэнд шивнэн
 Би чамдаан хайртай, өглөөний мэнд гэж
Зөөлхөнөөр үсийг минь илэн хүзүүг минь шүргэж
 Зөгнөх зүүдийг минь үргэлжлүүлэн
Хайрлан намайгаа угтан сэрээх нь сайхан

 Хайр бол харвасан сум шиг Хайр бол ноцож байгаа цог шиг
Хайр халин жингүүдэх жаргал Өвөр дээрээ тэврэн суулгахад
Зүрх минь зөөлхөн цээжний цаанаас цохилох нь
Давалгаан дунд байгаа мэт чихэнд минь сонсогдох шиг

 Дээшэээ тэнгэр өөд хөөргөх мэт намайг
 Чин үнэнч хайр хайрлах нь
 Жаргалтай өдөр мөчийг авчирна
 Хайр бол харвасан сум шиг
Хайр бол ноцож байгаа цог шиг

Хайр халин жингүүдэх жаргал
Хаврын хавсарган бороотой өдөр дугуйгаар
Хамт сундлан зугаалах нь баясгалантай
Халхавчны дор борооноос халхавчлан
Шиврээ бороог хүлээн тэврэлдэн зогсох нь аятайхан

Шивнэлдэн зүрх сэтгэлээ нээн илчлэн
Ирээдүйн амьдралаа гайхамшигтайгаар мөрөөдөх нь сайхан.
Category: шүлэг | Views: 1184 | Added by: venera | Date: 2011/01/29 | Comments (4)

Хөндийгөөр морьд нь газар цавчлан давхилдаж
Хөхүүртэй айраг бахдаж ядан сахран аагиж
Хөгжүүн банди нар бяралхан
Хөдөө талаар барилдаж
Дэлхийн дайтд Монгол нэрээ тамгалж
Тэнгэрийн хөвгүүд олимпын нэрийг авчирлаа
Ташуураа бариад гарахдаа
Дэлхийн талыг эзэлсэн
Дээдийн заяат чонон уулс булиглаж
Дэлхийн хойморт Монголын далбаа мандлаа
Эцэг өвгөдийн яс булшиндаа өндөлзөх шиг
Эх орны уул ус хүүгээ түшин манчирлах шиг
Элгэн садан Монгол түмэн огшиж
Энхийн төлөөх наадмын түрүү магнайд цойллоо
\зохиолч: Аманда\
Category: шүлэг | Views: 693 | Added by: venera | Date: 2011/01/29 | Comments (0)

Category: Монгол клип | Views: 745 | Added by: venera | Date: 2011/01/29 | Comments (0)

Category: Монгол клип | Views: 737 | Added by: venera | Date: 2011/01/29 | Comments (0)

Category: Монгол кино | Views: 690 | Added by: venera | Date: 2011/01/29 | Comments (0)


Хулгана сар (1-р сар) Хулгана сард төрсөн эмэгтэй азтай одонд төржээ. Тэрээр ойр дотныхондоо хэзээ ч гай болохгүй. Нөхрөө хайрлаж халамжлан түүндээ халуун дотно ханддаг тул хулгана сард төрсөн эмэгтэйтэй гэр бүл болсон хүн аз жаргалаар бялхах болно. Хэрэв ууган хүүхэд нь хүү бол удаах хүүхдүүд нь эрүүл чийрэг, заяа сайтай байх болно. Харин энэ сард төрсөн эрчүүдийн хувьд тогтворгүй, тэр бүр хүний итгэлийг даахаар хүн биш
Үхэр сар (2-р сар)
Энэ сард төрсөн эрчүүд худалч, хөнгөмсөг хүмүүс байдаг. Хөгжил хөдөлгөөнтэй, үйл явдлаар дүүрэн амьдралыг туулах болно. Элдэв өвчин эмгэг тусахгүй бол тайван тухлаг орчинд наслах болно. Үхэр сард төрсөн эмэгтэйчүүд гоёж гангалах, эрчүүдийн дунд байх сонирхолтой. Тав юм уу арванхоёрдугаар сард төрсөн хүнтэй учирвал аз жаргалтай амьдарна. Гэр бүл, үр хүүхэддээ хүндлэгдсэн сайн бэр болно.
Бар сар (3-р сар)
Энэ сард төрсөн эрчүүд ихэнхидээ баян чинээлэг байхаас гадна хүмүүсийг эрхэндээ оруулж, захирч чаддаг. Аз тохиох нь ээлж халаатай, харамч нарийн, хүсэлдээ хүрэх сэтгэлдээ хөтлөгдөх нь элбэг. Эмэгтэйчүүдийн хувьд элдэв муу санаагүй ч хов живээр цаг нөгцөөх нь элбэг. Секс түүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ.
Category: зурхай, мэргэ | Views: 3893 | Added by: venera | Date: 2011/01/29 | Comments (4)

 Бүгдээрээ хэд орчим наслахаа тооцоолон бодъё. Ингээд72-ын тоог авъя. Доорх асуултуудад хариулж авсан оноог тань энэ тоон дээр нэмэх эсвэл хасах үйлдлийг хийснээр таны хэд наслахыг тогтоож болно.
Эрэгтэйчүүд 72-оос 3-ын тоог хасна. Харин эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаар 7 жилээр илүү насалдаг учраас 72 дээр 4-ийн тоог нэмнэ. Ингэснээр эрчүүдийн дундаж наслалт 69, харин эмэгтэйчүүдийнх 76 гарна.
• Та нэг сая гаруй оршин суугчидтай хотод амьдардаг бол дундаж наслалтаас 2 жилийг хасна.
• 10 мянган хүнээс илүүгүй хүн амтай сууринд амьдардаг бол 2 жилийг нэмнэ.
• Та оюуны хөдөлмөр эрхэлдэг бол 3 жилийг хасна, харин биеийн хүчний хөдөлмөр хийдэг бол 3 жилийг нэмнэ.
• Та долоо хоногийн таван өдөр хагас цагаар ч гэсэн спортоор хичээллэдэг бол 4 жилийг, харин 2-3 удаа бол 2 жилийг нэмнэ.
• Хэрэв та эхнэртэй /нөхөртэй, эсвэл нөхөрт гарах гэж байгаа/ бол 5 жилийг нэмнэ, харин гэрлэж амжаагүй эсвэл ганцаараа амьдардаг бол 25 насандаа хойшхи 10 жил тутмаас нэг жилийг хасна.
• Хоногт та 10 цагаас илүү унтдаг бол 4 жилийг, харин 7-8 цаг унтдаг бол юу ч хасахгүй. Та нойрондоо муу бол 3 жилийг хасна. Их ядаргаа нь их унтахтай адил цусны эргэлт муудсаны шинж юм.
• Та уцаартай, түргэн ууртай, дошгин ааш авиртай хүн бол 3 жилийг хасна, харин тайван, хүлээцтэй хүн бол 3 жилийг нэмнэ.
• Та өөрийгөө аз жаргалтай хүн гэж үздэг бол нэг жилийг нэмнэ, аз жаргалгүй гэдэг бол 2 жилийг хасна.
• Та машин жолоодож байхдаа байнга дүрэм зөрчдөг бол нэг жилийг хасна.
• Та байнга мөнгөний хомсдолд байдгаас яаж мөнгө олох талаар дандаа боддог бол 2 жилийг хасна.
• Та дунд боловсролтой бол нэг жилийг, дээд боловсролтой бол 2 жилийг нэмнэ.
• Та тэтгэвэрт гарсан ч ажилладаг бол 3 жилийг нэмнэ. /Юу ч хийхгүй, бусадтай харьцахгүй байх нь насыг багасгадаг/
• Таны эмээ /өвөө/ 85 насалсан бол 2 жилийг, хэрэв хоёулаа 80 насалсан бол 4 жилийг нэмнэ, харин аль нэг нь 50 ч хүрэлгүй /зүрхний шигдээс, хорт хавдар/ нас барсан бол 4 жилийг хасна.
• Ойрын төрөл саднаас тань 50 нас хүрэлгүй хорт хавдар, зүрхний шигдээс зэрэг өвчнөөр нас барсан бол 3 жилийг хасна.
• Та өдөрт гурван хайрцагаас илүү тамхи татдаг бол 8 жил, нэг хайрцгийг бол 6 жил, харин үүнээс бага татдаг бол 3 жилийг хасна.
• Таны биеийн жин нас, өндөрт тань тохирсон хэвийн жингээс 20 кг-аар илүү бол 8 жил, 15-20кг-аар илүү бол 4 жил, 5-15 кг-аар илүү бол 2 жилийг хасна.
• Та өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч жил болгон эмчийн үзлэгт орж, зөвлөгөө авдаг 4-өөс дээш насны эрэгтэй бол 2 жил, 30-40 настай бол 2 жил, 40-50 настай бол 3 жил, 50-аас дээш настай бол 4 жилийг тус тус нэмнэ
Category: зурхай, мэргэ | Views: 1577 | Added by: venera | Date: 2011/01/29 | Comments (3)

Өөрийгөө болон найз нөхөд, хайтай хүмүүсээ ямар өнгөтэйг нь, зан ааш, хайр дурлалд хэрхэн ханддгийг нь мэдцгээе
I/2 - I/11 төрсөн бол Улбар шар
I/12 - I/24 төрсөн бол Шар
I/25 - II/03 төрсөн бол Ягаан
II/04 - II/08 төрсөн бол Цэнхэр

 II/09 - II/18 төрсөн бол Ногоон
 II/19 - II/28 төрсөн бол Бор
 III/01 - III/10 төрсөн бол Оюу ногоон
 III/11 - III/20 төрсөн бол Цагаан саарал
III/21-нд төрсөн бол Хар
 III/22 - III/31 төрсөн бол Хөх ягаан

IV/01 - IV/10 төрсөн бол Хөх
IV/11 - IV/20 төрсөн бол Мөнгөлөг
IV/21 - IV/30 төрсөн бол Цагаан
V/01 - V/14 төрсөн бол Цэнхэр
V/15 - V/24 төрсөн бол Алтлаг
V/25 - VI/03 төрсөн бол Цагаан шаргал
 VI/04 - VI/13 төрсөн бол Саарал
VI/14 - VI/23 төрсөн бол Элгэн хүрэн
 VI/24-нд төрсөн бол Саарал
VI/25 - VII/04 төрсөн бол Улаан
VII/05 - VII/14 төрсөн бол Улбар шар
 VII/15 - VII/25 төрсөн бол Шар
VII/26 - VIII/04 төрсөн бол Ягаан
VIII/05 - VIII/13 төрсөн бол Цэнхэр
 VIII/14 - VIII/23 төрсөн бол Ногоон
VIII/24 - IX/02 төрсөн бол Бор
IX/03 - IX/12 төрсөн бол Оюу ногоон
 IX/13 - IX/22 төрсөн бол Цагаан саарал
IX/23-нд төрсөн бол Цайвар ногоон
IX/24 - X/03 төрсөн бол Хөх ягаан
X/04 - X/13 төрсөн бол Хөх
 X/14 - X/23 төрсөн бол Мөнгөлөг
X/24 - XI/11 төрсөн бол Цагаан
XI/12 - XI/21 төрсөн бол Алтлаг
XI/22 - XII/01 төрсөн бол Цагаан шаргал
XII/02 - XII/11 төрсөн бол Саарал
 XII/12 - XII/21 төрсөн бол Элгэн хүрэн
XII/22-нд төрсөн бол Хар ногоон
XII/23 - I/1 төрсөн бол Улаан -----------------------------------------------------------------------------------------------------------
Улаан: Та сэтгэл татам, хайраар дүүрэн хүн юм. Тиймээс ч хайр дурлалын асуудалд орооцолдох дуртай. Ихэнхдээ хөгжилтэй, хөдөлгөөнтэй байх боловч, гунигтай урам хугарах үе ч бий. Бусадтай харилцаа тогтоохдоо сайн. Ичимхий бүрэг зан таныг огтхон ч зовоодоггүй.
Цагаан шаргал: Та бол жинхэнэ өрсөлдөгч. Хэзээ ч ялагдах дургүй, хөнгөн шингэн байдал тань таныг үргэлж хөгжилтэй байлгадаг. Нээлттэй, илэн далангүй байдалд тань хүмүүс татагдаж, итгэл даах хүн гэсэн бодлыг төрүүлдэг. Та хайрын эзнээ сонгохдоо тун няхуур ханддаг. Тиймээс дурлах нь салхины явдал шиг хөнгөн хуумгай биш. Зөв шийдвэр гаргахын тулд удаан тэвчээртэй хүлээх чадвартай.
Хар ногоон: Та гадаад үзэмжийг чухалд тооцогчдийн нэг юм. Материаллаг шинж чанар ихтэй. Ажил амьдралынхаа төлөө төлөвлөгөө, дэс дараалалтай зүтгэдэг занг тань бахдууштай. Арвич хямгач, эргэлзсэн тохиолдолд аз туршихаас татгалздаг. Эрсдэл бол таны хувьд хамгийн том "мангас”. Удирдан зохион байгуулах чадвар сайтай. Харилцааг эрхэмлэдэг тул шинэ танил таны зовлон биш.
Саарал: Та ямагт бусдын анхаарлын төвд байдгаа мэдэх үү? Амьдралын эрч хүчээр баялаг, нөхөрсөг гээд танд олон сайхан чанар бий. Ургуулан бодох чадвар тань таныг мөрөөдөмтгий болгодог. Сэтгэлийн хөдлөлөө нуудаггүй, тохиромжтой газар оновчтой үгийг хэлдэг тань бусдын амьдралыг гэрэлтүүлэх сайхан энерги болдог. Гэхдээ зарим үед зөвхөн өөрийгөө л аргацааж, хувиа хичээх тал бий.
Ногоон: Ямар ч байдалд дасан зохицож, бусадтай амархан танилцдаг. Ухаалаг, тансаг зүйлд дуртай, өөртөө итгэлтэй, эрүүл мэнддээ анхаардаг. Шийдэмгий, тэвчээргүй, бусдыг удирдах дуртай байдал тань хамтрагчдын дургүйцлийг төрүүлдэг бололтой. Гэхдээ Ромео, Жульетта шиг сайхан хайрыг хүлээдэг таныг романтик хүн гэхээс аргагүй.
 Алтлаг: Та буруу зөвийг маш сайн дэнсэлж чаддаг. Хөгжилтэй, шударга, нүүрэмгий байдал тань бусдын сэтгэлийг татдаг. Захиргаадах, зандрахыг дарангуйлал гэж үздэгээс харахад нэлээд эмзэг нэгэн юм. Сэтгэл тавгүйтэж, хямрах нь элбэг. Иймээс шинэ танил, шинэ хамт олон, харилцаа гэдэг танд нэлээд төвөгтэй асуудлын нэг.
Ягаан: Цаг үргэлж бүхнийг өөрийн чадах хамгийн дээд бололцоогоор хийхийг хүсдэг. Бусдад туслах, хамгаалах дуртай. Гэвч заримдаа эсрэг бодолтой болдог. Үлгэрт гардаг хайрыг хүсдэг болохоор хэзээ нэгэн цагт цагаан морьтой ханхүү ирж нойрноос нь сэрээхийг хүлээдэг.
Шар: Илүү дутуу зүйлгүй эелдэг, үнэнч, ааш сайтай таныг бурхан гэлтэй. Бусдад итгэдэг, харилцаанд тэргүүлэгч байдаг. Хүний дор орох дургүй болохоор таны шаралхуу хэмээх хүн олон. Бусдын төлөө шийдвэр гаргах дуртайгаасаа болж асуудалд орооцолдох нь элбэг. Цайлган сэтгэлт "шарууд” романтик хайрыг хүсч, хайдаг.
 Элгэн хүрэн: Ухаалаг, хүчтэй, бие даасан, юу хийхээ сайн мэддэг гээд танд сайн чанар олон бий. Нийтэч байх эрмэлзэлтэй хэрнээ бусдын эрх ашгийг үл тоомсорлодог тань хүмүүсийн дургүйг хүргэдэг. Тоглоом сайн даадаг, гүйлгээ ухаан сайтай болохоор амьдралд алзахгүй. Ганцхан залхуу зангаа тэвччихвэл бүх зүйл болох нь тэр.
Улбар шар: Хариуцлагатай бөгөөд нийцтэй байх нь таны гол уриа. Зорьсондоо хүрэхийн тулд шургуу хөдөлмөрлөдөг. Өрсөлдөөнөөс татгалздаггүй. Хэнд ч итгэдэггүй атлаа итгэл даах нэгэнтэй учирсан бол түүнийг яаж ч ятгаад нэмэргүй.
Хөх ягаан: Нууцлаг, сэтгэл татам, хүлээцтэй, бусдад нөлөөлөх дуртай, хэзээ ч хувиа хичээдэггүй нэгэн. Найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй. Тухайн өдөр ямархуу байдалтай байхыг тогтооход бэрх. Учир нь сэтгэл санаа нь тогтворгүй, байнга хувирч байдаг.
 Цагаан саарал: Тайван хэрнээ амархан сэтгэлээр унадаг. Нэлээн хартай хэрнээ эрх. Хоосон хардалт таныг хохироодог гэдгийг мартуузай. Дотоод мэдрэмж сайтай, ажилсаг, хувиа хичээхийг үзэн яддаг. Мөн энэрэнгүй, нигүүлсэнгүй. Найз нөхдийнхөө төлөө юугаа ч зориулахад бэлэн.
Мөнгөлөг: Ургуулан бодох, мөрөөдлийн цар хүрээ ихтэй. Иймээс шинийг санаачлагч байдаг. Ичимхий, тэмүүлэгч, бардам, өөртөө итгэлтэй, шинэлэг бүхэнд нээлттэй зан чанартай. Адтай байдал нь сайн суралцагч гэсэн сайшаалыг дагуулдаг. Сэтгэл дундуур байдлаасаа болоод гэр бүлийн амьдрал нь ээдрээтэй болдог.
Цагаан: Гал дөлтэй, дайчин. Тиймээс атаархах нь элбэг, бүх юманд тийм ч амархан бодол санаагаа илэрхийлдэггүй. Эрхэмсэг байдалтай, хүнийг зөв юман дээр урамшуулахыг мэддэг. Заримдаа өөрийгөө бусад хүмүүсээс дээгүүр гэж үздэг.
Хар: Та эрүүл чийрэг, зоригтой, хүчтэй, эрх чөлөөтэй, санаачлагатай нэгэн. Бусдыг өрөвдөх нь цөөн. Шийдвэр гаргахаасаа өмнө сайн бодож, найдвартай алхам хийдэг тэд ёстой л долоо хэмжиж нэг огтолдог. Гэхдээ хайр дурлалыг өвөрмөц байдлаар цэцэглүүлэх хүсэлтэй.
 Цайвар ногоон: Та тайван амгалан, зөөлөн төрөлд хамаарагдана. Хүч хэрэглэсэн ямар ч зүйлд дургүй. Тиймээс цагаан хоолтон байх нь элбэг. Хэрүүлээс дөлж, бухимдлаас ангид байхыг хичээдэг. Гэсэн ч загас шиг дуугүй гэсэн үг биш. Хэрэгтэй үгийг хэлэх үед нь харамладаггүй. Мэдрэмтгий уян зөөлөн, хөгжилтэй тул хамт байхад уйдхааргүй нэгэн.
 Бор: Хөдөлгөөн. Таныг ганц энэ үгээр тодорхойлоход л хангалттай мэт. Чөлөөтэй, хөнгөн шингэн, бусдыг өөртөө ойртуулдаггүй, хэнтэй ч хялбар дотносдогүй. Магадгүй дотносож чаддаггүй байх. Гэхдээ харилцаанаас эмээдэг гэсэн үг биш л дээ.
Та дурламтгай нэгэн. Зөрөөд өнгөрөх агшинд дурласан шигээ өөр хэн нэгэнтэй ярилцахдаа л дурлалын эзнээ мартчихдаг. Тохирох хүнээ олтол хайсаар л байна. Харин төгс төгөлдөр байх шаардлага нь дэндүү өндөр тул эрэл тань мухардалд хүрэх нь элбэг.
Цэнхэр: Та өөртөө нэг их итгэлтэй бус. Гэхдээ хэрэгтэй цаг үедээ маш шийдэмгий, зоригтой байж чаддаг. Хээнцэр, донж маягийг тааруулдагт тань хүмүүс татагддаг. Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар биш ухаан бодлоо илүүд үзэж сонголтоо хийдэг нь таныг алдаа онооны аль алинд хүргэж болохыг сануулъя.
Хөх: Анхаарал татсан, таашаал сайтай, амьдрах дуртай, амьдралд үнэн сэтгэлээсээ хайртай нэгэн. Хийж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй сул талтай. Хайр дурлалд гал халуун, мэдрэмтгий, сэтгэл хөдлөл ихтэй байж болох. Таныг гомдоосон нэгнийг уучлах нь ховор юм.
Оюу ногоон: Тогтворгүй. Сэтгэл хөдлөл нь маш хурдан өөрчлөгддөг. Ганцаардмал, аялах дуртай, үнэнч, сайн сонсогч. Гэхдээ итгэмтгий байдал нь алдаанд хүргэх нь элбэг. Хайр дурлалыг олох нь таны хувьд хүнд бөгөөд энэ асуудал толгойг тань өвтгөж, сэтгэлээр унамтгай болгодог.
Category: зурхай, мэргэ | Views: 1534 | Added by: venera | Date: 2011/01/29 | Comments (2)

 Уур бухимдал нь аз жаргалын гармон-эндорфины цусан дахь хэмжээ буурснаар тайлбарлагддаг. Хоолны цэсэндээ дараах бүтээгдхүүнийг оруулснаар сэтгэл санаагаа өөдрөг байлгах нөхцлийг бүрдүүлж болдог ажээ.
 Хүрэн манжин зөвхөн нэг ширхэг чанасан хүрэн манжин сэтгэл санааг өргөж, бухимдалд өртөхгүй байх үндсийг бүрдүүлдэг. Кали, магни, төмөр, зэс , манганиар баялаг.
Банан\гадил жимс\ зөвхөн нэг ширхэг гадил жимс, бүтэн өдрийн турш бухимдалгүй байлгах хэмжээний эндорфинор хангадаг ажээ. Энэ жимсэн дэхь триптофан хэмээх амин хүчил нь тархинд серотонин дааврын ялгаралтыг эрчимжүүлдэг.
 Авокадо жимс Энэ жимсний ханаагүй тосны хүчил, бусад жимс ногооноос илүү агуулагддаг витамин С,Д,Е,В болон провитамин А-гаар баялаг бөгөөд тал авокадо жимс идэхэд л сэтгэл санаа ая тухтай болдог. Амтат чинжүү Витамин С, В бүлгийн витаминууд бета каротин, төмөр, цинк, зэсээр баялаг тул тархины бодисын солилцоог идэвхижүүлдэг. сүү Аз жаргалын гармоноор бие организмыг тэтгэж, сэтгэлийн тэнцвэр тогтоох ид шидтэй бүтээгдэхүүн.
Хагас литр сүү эсвэл 2 ширхэг иогурт нь бүтэн өдрийн турш сэтгэл санааг өөдрөг байлгаж, бухимдлаас хамгаалах, хангалттай хэмжээний аз жаргалын гармоныг ялгаруулдаг. сүүн дэхь пептидүүд нь тархин дахь серотонин дааврын түвшинг нэмэгдүүлдэг юм байна.
төмс Бухимдлаас сэргийлэхэд өндөр ач тустай хүнсний ногоо. Хальстай нь чанаж хэрэглэвэл илүү зохимжтой
Category: сонин хачин | Views: 769 | Added by: venera | Date: 2011/01/29 | Comments (0)

 Мэдэхгүй, хэзээ чи миний захидлыг уншиж хэрхэн хүлээн авахыг... Бид бороотойд, шиврэх бороотой үдэш танилцсан. Тэр л өдрийн инээмсэглэсэн төрх чинь одоо ч сэтгэлд минь  тодхон харагдана. Уулзаад л татагдсан, тэмүүлсэн, хүссэн.
Цаг хугацааны эргүүлэг хором мөчийг үл тоон бид өөрсдийн дурлалын түүхийг, одоо бол дурсамжийг бүтээсэн. Би амьдрал мэдрэмж дээр тулгуурладаг гэж үздэг. Явцуу л даа гэхдээ үнэн. Миний мэдрэмж л намайг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн. Тэр л мөрөөдлийн, ойлгогдомгүй шийдэмгий, омголон оршихуй.  Эхэндээ надад бүхнийг амлаж, ихэнхдээ саламгүй энхрийлж, зарим үед бүр үл тоомсорлох мэт аашилна. Яг л хаврын тэнгэр адил. Бидний учрал хаврын бороо шиг юм байна. Гэнэт л орсон. Зогсоно гэдгийг мэдэж л байсан. Би чамайг яг л тийм гэж хэлж чадахгүй юм. Чи надад дуртай улиралд минь хүссэн үед ирсэн бороо байсан. Би ер нь хайрлаж үзээгүй юм байна. Их дэврүүн бас хийсвэр болохоор тоймгүй дурласан. Тэгээд амьдрал маань дурсамжаар хэмжигддэг болохоор сэтгэгдэл үлдээсэн дурлалаа тэмдэглэн үлдээдэг. Дараа нь мартахгүйн тулд... Чамд арай л дутуу зориулсан сэтгэлээ үүгээр илэрхийлэн илгээе. Энэ л үед тэр нэгэн үдэш "чамайгааа саран дээр хүргэхэд бэлэн байна" гэж хэлээд инээмсэглэсэн тэр л залуугаа мөрөөдсөн бүсгүйн сэтгэлээр ерөөе:"Эзэн нь хүсэл мөрөөдлийнхөө оргилд нь хүрч, бас шинэхэн БЕНЗ болгон чиний гражд байх болно. Бидний дурлал эхэлсэн тэр үдэш нэгэн мэргэн хүн  "Чи нулимсаа үзэж байж салах юм байна" гэж хэлсэн. Би уйлмааргүй байгаа. Тэгэхлээр бидний түүх дуусаагүй юм болов уу? "Ирээд уулзана" гэсэн тэр л үед нь тэврэе. Хуудас хуудсаар нь сэтгэлээ бичсэн ч чи унших дургүй, хүсэлгүй. Ийм л учраас бид өөр хүмүүс...
Category: захидал | Views: 701 | Added by: venera | Date: 2011/01/29 | Comments (1)

Чамайг харах бүрдээ догдолж, хажууд чинь байх тусам нялхарч чангаас чанга тэврэн үнсэхийг хүснэ. Зөвхөн өөрийн болгохыг мөрөөднө. Хайртай гэж хэлээд харамлахсан, хажууд чинь суугаад эрхлэхсэн. Минийх болохгүй хайр, надад цохилохгүй зүрх, намайг хүсэмжлэхгүй цогцос...
Үнсэхийг хүсэвч зориглохгүй, тэврэхийг хүсэвч хүчлэхгүй тийм л нэгэн омголон зүрхээр чамайг хайрлана. Амраг хосууд шиг эрхлэлдэхгүй, эрэмдэг харьцаа үүсгэж найзлах ийм тавлинтай азгүй дурлалын баланд автан автан согтоно. "Хайртай" үүнийг л хэлчихвэл алдчих байх. Үүрд найзлаж явахад гэмгүй. Үгүй ээ зүрх минь дийлэхгүй.
Минийх л болохгүй юм бол надаас холдо одсон дээр. Яадгийм зориглоод хэлнэ. Яах билээ тэгвэл нөгөөх үнэ цэнэ. Өөрийн бүхнээ дэнслээд омогшил, үнэ цэнээ гээгээд өөрт чинь "хайртай" гэдгээ хэлчихээд үүрд орхин одъё... Өчүүхэн ч гэсэн намайг гэх сэтгэл байвал өөрөө олоод ирэх байлгүй. Хумхын тоосын чинээ боддоггүй бол хурдхан мартъя чамайгаа...
Category: захидал | Views: 724 | Added by: venera | Date: 2011/01/29 | Comments (1)


"Оонын эвэр шиг "хоёулхнаа байж битгий дандаа муудалцаж бай хэмээн аав ээж маань үргэлж сургамжилдаг сан.  Энэ үгийг нялх багадаа нэг их тоодгүй байж дээ. Гэхдээ одоо бодоход эгчийн минь дүүгээ гэсэн тэр агуу сэтгэл нь жижигхэн зүйл дээр ч гэсэн харагддаг байсан аж.  Шинэ жил, хүүхдийн баяраар авсан бэлгээ өөрөөсөө ч харамлан хадгалж надад өгдөг байж дээ. Гэтэл би гэж нэг эрх хүүхэд бэлгээ тэр дор хэнтэй ч хуваалгүй ганцаараа идээд л... Эгчийгээ Хятад улс руу сурахаар явахад нь өчүүхэн тэнэг би: "ашгүй нэг юм энэ нэг юмнаас салж амарлаа” гэж бодож байснаа бодохоор өөрийгөө хэчнээн зүхээд ч нэмэргүй мэт.  Эгч гэж бичихээр тэгж дууддаггүй хүнд их эвгүй юм байна. Би эгчийгээ ”Ажаа "гэж дууддаг юм л даа. Гэтэл би Ажааг явсан өдрөөс эхлээд л санаж эхэлсэн юм даа. Ер нь хүн хэн нэгэнд хайртай гэдгээ хамт байхдаа хэзээ ч мэдэж, түүнийгээ илэрхийлж чаддаггүй юм шиг ээ.  Өдөр бүр санаад л эгч дүү нар хамт байхыг хараад өөрийн эрхгүй атаархал төрдөг байж билээ. Гэхдээ энэ бяцхан атаархал минь хоёр жил л үргэлжилсэн юм. Хэхэ манай ажаа гэртээ эргээд ирж Монголдоо үргэлжлүүлж сурахаар болсон явдал бол энэ хорвоо дээр намайг баярлуулсан   хамгийн гайхалтай мэдээ байлаа.  Би
Ажаагаа ирсэн өдрөөс нь эхлээд л  үгэнд нь орж , уурлуулахгүй байхыг хичээдэг боллоо.  Мэдээж энэ "ухаарал” минь удаан үргэлжилсэнгүй. Ахиад л хэрүүл, маргаан....  Гэхдээ би нэг зүйлийг хангалттай ухаарсан энэ бол хорвоо дэлхий дээр нэг эхийн хэвлийд бүрэлдэж , миний зулайн дээр гишгэж төрсөн эгч минь наддаа
ганц юм.

Яагаад энэ өгүүллийг "ганц” гэж нэрлэснийг одоо уншигч та бүхэн гадарласан байх. Гэхдээ энэ нэрийг би өгөөгүй миний эгч өгсөн юм. Ажаа маань утсан дээрээ ээжийг "ижий минь”,  намайг "Ганц” гээд тэмдэглэчихэж яагаад ч юм бүү мэд миний уур хүрээд:

-"та нэртэй хүнийг нэрээр нь хадгалаач” хэмээхэд,  Ажаа:

-"чи надад ганц юм байгааз дээ” гэсэн юм. Хорвоо дэлхий дээр хэчнээн олон тэрбум хүн байлаа ч төрсөн ах, эгч, дүү гэдэг бол таньд хамгийн том бэлэг шүү. Ямар сайндаа л Монгол ардын домог байдаг биз дээ.

Халхын сайхан залууд нэгэн бүсгүй дурлан, хэдэн жил хайрлаж явсаар гэрлэжээ. Яг хамтран амьдрах үед нь эх нь нэг настай дүүг нь орхин нас барав. Ингээд нөхөр, дүүтэйгээ амьдран таван жил болоход 2 сайхан нуган үр заяажээ.  Гэтэл нэг шөнө Манжууд гэрт нь дайран дээрэмдэхээр завджээ. Бүсгүй морьдын чимээ сонсон гэрийнхэндээ хэлээд зугатъя гэтэл нэг морьтойгоо саналаа. Чимээгүйхэн босоод өөрийн төрсөн дүүгээ сундлан зугтаж орхижээ. Төд удалгүй зарим хүмүүс нь тэр хоёрын араас мөшгисөөр байгаад бариад:

-          Чи яагаад өөрийн хань, төрсөн үрээ хаяад ганц дүүгээ дагуулан зугатаж байгаа юм?   Хэмээн асуухад

-          Би нөхрийг бол хаанаас ч олно, хүүхдийг хэзээ ч төрүүлж болно. Харин өөрийн төрсөн дүү бол надад л зөвхөн ганц заяасан гэжээ.

Энэ домгийг би бүр багадаа л сонсож байсан ч ерөөсөө мартдаггүй юм. Магадгүй надад ийм зүйл тохиолдвол би хамгийн түрүүнд эгчийгээ аврах гэж оролдох байх. Ажаа маань надад ганц...
Category: өгүүллэгүүд | Views: 742 | Added by: venera | Date: 2011/01/29 | Comments (0)


Урт шар үс нь наранд гэрэлтэн, үл ялиг бүдэг хөмсгийг нь давхраатай алаг нүд нь тодруулан, жижигхэн сэвх нь шулуун хамрыг нь чимсэн туранхай цагаан охин мөрөндөө даавуун цүнх үүрэн сургуульдаа явна. Гэр хороололд амьдардаг гэмээргүй цэвэрхэн, дэгжин болохоор хэнд ч гадуур явахад нь баян айлын эрх охин шиг л харагддаг. Ээжтэйгээ 2-уулхнаа амьдардаг болохоор охин багаасаа л жаахан биендээ багтамгүй ажил хийж, ус авч, гал түлнэ...
Гаднаас нь харахад хэнч цохиод авбал өлхөөн уначих царайтай атлаа цаанаа л нэг эршүүд жавхаалаг охины нэрийг Гүнж гэдэг. Одоо дөнгөж 6-р анги
Нэг буудал алхах замдаа жижиг дэлгүүрээс мишка авч идсээр жингэнэх хонхтой зэрэг шахуу анги руугаа гүйн орлоо. Ангийн багш нь аль хэдийн хичээлээ заагаад эхэлчихжээ.
2-р салааны 3-р ширээнд ангийнхаа хамгийн сахилгагүй хөдөлгөөнтэй цэвэрхэн бор царайтай дэггүй жаалтай суудаг аж. Түүний нэрийг Бадрал гэдэг бөгөөд аав ээж нь 3дугаар энгид байхад нь Америк руу цагаачилсан бөгөөд эмээ өвөөгийндөө амьдардаг. Энэ хөвгүүнээс болж гүнж нэлээн хэдэн дэвтрээ урж хаян, литр литр нулимс унагасан ч хамт суусаар л... Дандаа л үснээс нь зулгааж, барилдаж мышок болгон унагаадаг, өвөл болохоор цасаар угааж, дулаарахаар цүнхийг нв авч зугатаагаад өдөржин араасаа дагуулж явдаг болохоор Гүнж нэлээд муухай харьцдаг. Гэхдээ угаасаа эвдрээгүй гэгээхэн хөөрхөн зан ааштай, онц сурдаг, царайлаг болохоор нэлээд талтай аж.
Охин ширээний найзыгаа харангуутаа нэлээд залхсан янзтай хажууд нь суутал өнөөх ширээний найз нь өнөөдөр тун эелдэг инээмсэглэн: "яасан оройтжыноо?" хэмээн асуухад Гүнж: "чамд хамаагүй" гэлээ.
Гэтэл нэг дэвтрийн тал цаасохинд өглөө. Гүнж гайхан уншихад:
-"2уулаа үерхье тийм бол А, үгүй бол Б-г дугуйл "хэмээн хэдий муухай сараачсан бичлэгтэй ч хичээж бичсэн нь харагдаж байлаа. Гүнж Үг дуугүй А-г дугуйлж энэ өдрөөс эхлэн Гүнж, Бадрал 2-ын дунд сурагч насны гэгээхэн үерхэл эхэлжээ.
Энэ 2 үерхэж байх хугацаандаа жижиг сажиг хичээл ном, найз нөхдөөсөө болон бараг л 20, 30н удаа салж нийлжээ. Салангуутаа л өнөөх сүрхий найз хөвгүүн нь охины хувьд "дээрэмчин" болдог аж. Ямарсайндаа л 7-р ангидаа салсныхаа дарааСкаителын шинэхэн утсыг нь булааж аваад 200 төг өгөхгүй бол утсыг чинь эвдэнэ гэчихсэн алх барьчихсан дэлгээд цохино гэж сүрдүүлэн мөнгө авдаг байсан гээч.
Дээд ангийнхан нь 2 жижигхэн хүүхэд хөтлөлцөөд явж байхыг нь хараад өхөөрддөг байсан бол нэг л мэдэхэд тэд 8-р ангид орчихсон охидыг атаархуулж хөвгүүдийг хилэгнүүлсэн сайхан хос гарч ирсэн. Сургуулийн багш ажилчид, үе тэнгийнхэн нь гээд мэддэггүй хүн үгүй болж ичих зүйл ч алга болжээ. том болоод ч тэр үү аар саарын дэвтэр номноос болоод салахаа ч больж, цүнх номыг нь булааж авч хэрэлдэх нь ч багаслаа...... Хамгийн анх гэрт нь хүргэж өгчихөөд гүйгээд алга болдог байсан дэггүй бор жаал одоо хайрт охинтойгоо хичээлээ тараад кино үзэж, "парадаес" гэдэг зайрмагны кафед байнга ордог болжээ. Өглөө хичээл дээр хамт, өдөр гадуур хамт зугаалж оройг мессежээр харилцаж өнгөрөөнө. 8-р анги төгсөх цаг болж хонхны баяр боллоо. Охин шинэхэн цэнхэр хослол дээрээ анхилам сүрчиг цацан нүүрээ бага зэрэг будаад сууж байтал гэрийн гадаа сыгналдах чимээ гарлаа... Найз хөвгүүн Бадрал нь ахтайгаа цуг хүлээж суугаа харагдана. Бадрал богинохон халимгаа боёгож гельдэн, цагаан саарал тайлтай үнэхээр гое хослол өмссөн нь угийн сайхан өндөр нуруулаг биетэйг ч хэлэх үү улам ч чимж үнэхээр тэнгэрийн ханхүү шиг харагдаж Гүнжийг алмайруулах дөхөж,яг энэхэн мөчид охины сэтгэлийг бүрмөсөн эзэмджээ... Тэд 2уулаа медаль аван үнэхээр аз жаргалтайгаар хонхны баяраа тэмдэглэлээ. Хонхны баярын зугаалга "хонхны-лонхны-онгоны баяр " гэж тэр үед ярьдаг нь бичигдээгүй хууль мэт. Энэ хуулийг харин ангийнхан нь дагах гэсэн юм шиг эцэг эхтэйгээ сөргөөцөлдөн байж "
Найрамдал"явалгүй "Цэргийн амралт" явлаа. Ангийнхан нэлээдгүй архи ууцгааж хөл толгойгүй юм болж байлаа. Энд тэнд тасарч унасан охид хөвгүүд, хаашаа л харна хэрэлдээд байгаамуу хэлэлцээд байгаа нь мэдэгдэхгүй хашгичсан амьтад, харин Гүнж Бадрал 2 хэсэг ангийнхаа ерөөсөө нийлж байгаагүй даруухан онц сурлагатнуудтай түүдэг тойрон суухдаа хамаг л хөгжилтэй явдлуудаа дурсан уйлах үедээ уйлж, инээх үедээ инээсээр...
10дугаар ангид орлоо. Сагс, волейбол, теннис, биллъяард , бүжгийн хүслэн тэмцээн хүртэл болоход Бадралын цаг, гинж, цамц гээд бүх л юмыгбарьж зогсоод хоолойгоо сөөтөл дэмжээд гүйсээр... Бадрал бүхий л спорт, тоглоом урлаг гээд чадахгүй юм нэг ч үгүй, бас 10 жилийн охидуудад таалагддаг атмаан нэгэн болохоор Гүнж улам л хайрладаг. Харин Гүнж хөөрхөн, гоё биетэй, онц сурдаг, даруухан болохоор Бадрал байтугай үеийн хөвгүүд нь ил далд хайрладаг яг л тохирсон хос аж. Цаг хугацаа өнгөрсөөр л нэг л мэдэхэд их сургуулийн босгыг алхан орлоо. Бадрал МУИС-ийн ОУХарилцааны сургуульд амжилттай тэнцсэнд Америкд амьдардаг аав ээж 2 нь төрсөн өдрийн бэлэгтэй нь цуг цоо шинэ Мустанг машин явуулжээ. Мөн нэгэнт 18 нас хүрч биеэ даасан учраас өвөөгийнхөөсөө нүүж байраа түрээслэх больж супер засвар хийлгэн сайхан тохижуулан, ганцаараа амьдарлаа эхлэв.Харин Гүнжид хайртынхаа гэр орныг нь цэвэрлэж , хоолыг нь хийхээс авахуулаад мундахгүй ажил ар араасаа цуварлаа. Хосын үерхэл хэдий сайхан байсан ч Бадрал хайртаасаа нэг л юмыг ихэд хүсэмжилсэн ч Гүнж дэндүү журамтай учраас байнга үгүйсгэсээр... Эхний хэд хоног ангийнхантайгаа үг ч дугардаггүй байсан ч яалтачгүй хэсэг хүүхдүүдтэй нийлэн нэг паабд оров. Баахан чалчиж байтал Уянга гэгч ангийнхаа л сор болсон өндөр, сайхан бие хаа, царай зүстэй , галзуудуу гэмээр охин Бадрал дээр ирээд: Манай ангийн хамгийн дажгүй банди ингэхэд найз охинтой болов уу? хэмээн асууснаар тэдний хайр дурлалын талаар их сургуулийнхан нь бүгд мэддэг болов. Энэ түүхийг маань сонсоод бүгд атаархах байх гэж бодтол харин ч эсрэгээрээ бүгд л: "ээ чи бүхэл бүтэн 5-н жил үерхчихээд тэр охинтойгоо унтаж ч үзээгүй арчаагүй амьтан бэ? " гэхэд нь Бадрал уурсан гарч гүйн машинаа асаан Гүнжийн гэрийн зүг давхилаа. Үүдэнд нь ирээд хамаг байдгаар сыгналдахад хайрт нь хамаг байдгаараа инээмсэглэн ирэхэд түүний нөгөө их хилэн үнс нурам болон унтарсан юм даг. Гэхдээ л Бадрал их сургуульд ороод орчинд ороод ч тэр үү, байр машин өөрийн гэсэн бүх юмтай том залуу шиг санаснаас ч юм уу нэг л өөр болж байгааг нь гүнж гадарласаар л...
Бадрал сургуулийнхаа танилцах үдэшлэгээр төгсөх курсын эгчтэйгээ танилцан архиныхаа гайгаар анх удаа хайртыгаа хуурчихлаа. Гэхдээ тэр гэмшсэнгүй бүр амтшан шөнийн клубуудээр хэрэн хэсч охид хүүхнүүд чихдэн яг л хормойн дон тусснаа өөрөө ч мэдсэнгүй. Гүнж өөрийг нь тоохоо болж, янз бүрийн охидуудтай уулзаж учирч байгааг нь мэдсэн хэдий ч тэвчин хүлээцтэй ханддаг байлаа. Бүр арга ядсандаа ээжээсээ эмээгийндээ хонолоо гэж гараад найз залуугийндаа хонон эмэгтэй хүний хамгийн ариун нандин зүйлээ бэлэг болгожээ. Түүнээс хойш тэдний хөндийрөх шахсан харилцаа нь дотносож эхэлжээ. Гэтэл нэг өвлийн цасан шуургатай өдөр Гүнж шалгалтандаа бэлдэж номын санд суусаар оройтчихсон байж. Найз залуу луугаа залгаад учраа хэлтэл өөдөөс нь : "эмээгийн бие нь муудаад би эмнэлэг дээр байна амжихгүйнэ " гэж хэлээд утсаа тасдаж орхилоо. Яах ч аргагүй ганцаараа замын хажуугаар амтовусны буудал руу явж байтал түгжрээн дундах зам дээр Бадралын мустанг нүдэнд тусах нь тэр гайхан өнгийн сайн харвал нэг охинтой цуг инээлдэн замруугаа ч харахгүй дотно сууж байлаа. Охин өөрийн эрхгүй зүрх нь зүсэгдэх шиг өвдөн чичирч, нүднээс нь том том дусал нулимс хацар даган урсахдаа эхнээсээ хөлдөж байгаа нь мэдрэгдэнэ. Гэхдээ гадаа ямар хүйтэн байгааг ч анзаарах сөхөөгүй ухаан балартан явж байхдаа: " энэ үнэн гэж үү, итгэмээргүй юм " гэдэг үгсийг мэдрэл муутай хүн шиг амандаа бувтнан хөлөө зөөж ядан алхана. Гэртээ ирээд хэнтэй ч юу ч ярихгүй үүр цайтал уйлсаар хэдий хайртай ч гэсэн сална гэсэн шийдвэрт хүрлээ. Маргааш өглөө хичээлээ таслан Бадралын гэрт нь очоод түлхүүрийг нь өгөнгөө салах шийдвэрээ хэлэх гээд хаалгыг нь онгойлготол 2дахь удаагаа цохилтонд орлоо. Уг нь сална гэж шийдсэн байсан ч хамаг бүхнээ зориулсан түүнийгээ хайрлахгүй гэж төсөөлөөгүй байсан ч энэ адгийн заваан дүр төрөхийг хараад өөрийн эрхгүй тэр агуу хайр сэтгэл нь унтран үгүй болжээ. Найз залуу нь түүнийг хэчнээн удаан гуйж өвөөгөөрөө гуйлгуулж, гадаадад байгаа аав, ээж 2 оороо залгуулсан ч охин аль хэдийн шийджээ. Ингээд тэр 2-ын арван жилийн ариун нандин үерхэл замхран оджээ.


Охин одоо 25 настай, эрхэлсэн сайхан ажилтай, өөрт нь бүх юмаа зориулахад бэлэн эр нөхөтэй түүндээ бас үнэхээр их хайртай болж , ханхүү шиг хөөрхөн нэг настай хөвгүүнтэй сайхан амьдарч байгаа.Гэхдээ тэр хэзээ ч өөрийн анхны бүх юмны эзнээ мартаж чадалгүй үүрд сэтгэл зүрхэндээ нандигнан дурсдаг.
Харин анхны хайрт хөвгүүн нь Америкт амьдарч байгаа бөгөөд мансууруулах бодис хэрэглэж, архидан шоудаж тар болгондоо "анхны ариун нандин үерхлээ" хэнд ч хамаагүй ярин цурхиран уйлдаг аж....
Анхны бүх юм мартагдашүй
Ахиад хэзээ ч давтагдашгүй
Дэндүү багын үерхэл түүнийгээ
Дурсамж болгон сэтгэлдээ үлдээгээрэй

Category: өгүүллэгүүд | Views: 727 | Added by: venera | Date: 2011/01/29 | Comments (0)