Main » 2011 1 сар 26 » Чамдаа л...
0:28:03 AM Чамдаа л... | |
Мэдэхгүй, хэзээ чи миний захидлыг уншиж хэрхэн хүлээн авахыг... Бид бороотойд, шиврэх бороотой үдэш танилцсан. Тэр л өдрийн инээмсэглэсэн төрх чинь одоо ч сэтгэлд минь тодхон харагдана. Уулзаад л татагдсан, тэмүүлсэн, хүссэн. Цаг хугацааны эргүүлэг хором мөчийг үл тоон бид өөрсдийн дурлалын түүхийг, одоо бол дурсамжийг бүтээсэн. Би амьдрал мэдрэмж дээр тулгуурладаг гэж үздэг. Явцуу л даа гэхдээ үнэн. Миний мэдрэмж л намайг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн. Тэр л мөрөөдлийн, ойлгогдомгүй шийдэмгий, омголон оршихуй. Эхэндээ надад бүхнийг амлаж, ихэнхдээ саламгүй энхрийлж, зарим үед бүр үл тоомсорлох мэт аашилна. Яг л хаврын тэнгэр адил. Бидний учрал хаврын бороо шиг юм байна. Гэнэт л орсон. Зогсоно гэдгийг мэдэж л байсан. Би чамайг яг л тийм гэж хэлж чадахгүй юм. Чи надад дуртай улиралд минь хүссэн үед ирсэн бороо байсан. Би ер нь хайрлаж үзээгүй юм байна. Их дэврүүн бас хийсвэр болохоор тоймгүй дурласан. Тэгээд амьдрал маань дурсамжаар хэмжигддэг болохоор сэтгэгдэл үлдээсэн дурлалаа тэмдэглэн үлдээдэг. Дараа нь мартахгүйн тулд... Чамд арай л дутуу зориулсан сэтгэлээ үүгээр илэрхийлэн илгээе. Энэ л үед тэр нэгэн үдэш "чамайгааа саран дээр хүргэхэд бэлэн байна" гэж хэлээд инээмсэглэсэн тэр л залуугаа мөрөөдсөн бүсгүйн сэтгэлээр ерөөе:"Эзэн нь хүсэл мөрөөдлийнхөө оргилд нь хүрч, бас шинэхэн БЕНЗ болгон чиний гражд байх болно. Бидний дурлал эхэлсэн тэр үдэш нэгэн мэргэн хүн "Чи нулимсаа үзэж байж салах юм байна" гэж хэлсэн. Би уйлмааргүй байгаа. Тэгэхлээр бидний түүх дуусаагүй юм болов уу? "Ирээд уулзана" гэсэн тэр л үед нь тэврэе. Хуудас хуудсаар нь сэтгэлээ бичсэн ч чи унших дургүй, хүсэлгүй. Ийм л учраас бид өөр хүмүүс... | |
|
Total comments: 1 | |
| |