Site menu
Login form
Section categories
мэдээ, мэдээлэл [19]
Дэлхий дахинд [5]
өгүүллэгүүд [2]
Манайхаас өөр хаана ч хэзээ ч нийтлэгдэж байгаагүй цоо шинэ, гоё өгүүллэгүүдийг хийх болно
шүлэг [4]
захидал [4]
та ч бас илгээж болно
сонин хачин [8]
эрүүл мэнд [2]
зурхай, мэргэ [5]
Монгол кино [16]
Монгол клип [9]
гадаад клип [7]
гадаад кино [4]
хайр дурлал [3]
хошин шог [11]
хүүхэлдэйн кино [2]
Асуудал [1]
Та ч гэсэн тэгдэг үү? [14]
Амьдрал дээр үнэн дээ ...
Гоё мөчүүд [5]
Нэгэн залуу хэдхэн хоногийн дотор ажлаасаа халагдан,эхнэртээ хаягдан, хамгийн сайн найз нь нас бардаг. Тэрээр энэ мөчид маш хэцүү байсан ч блог нээн амьдралд энгийн тохиолддог гоё мөчүүдээ бичдэг болсон. Түүнийг нь одоо олон хүн сонирхон уншдаг болсноор ном болгон хэвлүүлж амжилтанд хүрчээ.
Calendar
«  1 сар 2011  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Our poll
Rate my site
Total of answers: 49
Statistics

Вэнугийнд хэдэн хүн байна? 2
зочилж орсон хүн хэд байна? 2
манайхан хэд байна? 0
Main » 2011 » 1 сар » 10 » Дэлхийн дулаарал манай улсад илүү нөлөөлнө гэж үү?
10:14:28 PM
Дэлхийн дулаарал манай улсад илүү нөлөөлнө гэж үү?


Дэлхийн дулаарлын асуудал  монголчуудад хамаагүй мэт төсөөлсөөр л... Нийгэм, улс төр, эдийн засгийг л анхаарах юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч экологийн нийтлэл нэвтрүүлгүүд гарах нь цөөрч, үзэгч уншигчид ч юу болоод байгааг тоохоо больжээ.  Үнэндээ байгаль дэлхий маань сүйрчихвэл бид хэчнээн тонн алттай, хэдий хэр эрх мэдэлтэй байсан ч өөр гараг дээр очоод амьдарч чадна гэж үү?зарим нэгэн хүмүүст дэлхийн дулаарал ашигтай мэт санагдаж магадгүй. Жишээ нь: өвөл дулаан болж зуд болохгүй, гал түлж утаа гарахгүй, ургац их хураана гэх мэт сайн талыг нь л бодож байгаа байх. Гэвч үүнээс илүү ган гачиг болж, гол мөрөн ширггэж, түймэр дэгдэж, элдэв халдварт өвчин гаарч байна.

 Дэлхийн цаг уур жилд дунджаар 0,7 хэмээр дулаардаг бол манай орны цаг агаар 2,1 хэмээр дулаарч байна гэсэн судалгаа гаржээ. Уг судалгаанаас харахад Монголд 3дахин илүүгээр дулаарч байхад бид ямар ч арга хэмжээ авахгүй зүгээр сууж байгаа нь харамсалтай.

НҮБ-ын дэргэдэх уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх мэргэжилтний хорооны 2008 оны тайлан мэдээгээр эрчим хүчний салбар 25.9, аж үйлдвэрийнх 19.4, ой модыг сүйтгэснээс шалтгаалж 17.4, тээврийнх 13.1, хөдөө аж ахуйн 13.5 барилгын салбар 7.9, цэвэрлэх байгууламж 2.8 хувийн хүлэмжийн хий ялгаруулж нөлөөлдөг гэсэн үзүүлэлт гаргасан. Ингэхлээр хүмүүс бидний үйл ажиллагаанаас болоод л дэлхий маань сүйрэх хандлага бий болж байна. Үүний тод жишээ  бол цөлжилт ихсэж,  гол мөрөн ширгэн байгалийн гамшгууд дарааллан тохиолдож  байна. Мөн хойд туйлын мөс эрчимтэй хайлж арлын орнууд усанд автаж, олон амьтад үрэгдэж  байна. Хүнтөрлөхтний буруу үйл ажиллагаанаас болж дэлхий уур амьсгалын өөрчлөлтөд ороод байгаа учраас зогсоож чаддаггүй юм аа гэхэд удаашруулах хэрэгтэй. Хэрвээ бид үүнийг зогсоохын тулд арга хэмжээ авахгүй  энэ хэвээр үргэлжилвэл 2050 он гэхэд агаарын хэм 7-8 градусаар нэмэгдэнэ. Үүний улмаас 2 тэрбум хүн усгүйдэж,  өлсгөлөнд нэрвэгдэж, халдварт өвчингүүд тархаж,хэт халж, үер болон ган гачгийн улмаас мөхөлд хүрэхэд ойртож болно.

Энэ гамшигт ядуу буурай орнууд болон Азийн орнууд хамгийн их өртөх аж. Үүний нэн тэргүүн манай улс яалт ч үгүй хамрагдаад байна. Гэхдээ бидэнд боломж бий. Зөвхөн төр шийдээд болчихдог зүйл биш. Хүн бүр дор бүрнээ байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлтэйгээр мод тарих хэрэгтэй байна. Мод тарьж чаддаггүй юм аа гэхэд модыг нь битгийй тайрч унагаач гэж уриалцгаая.

Views: 773 | Added by: venera | Rating: 0.0/0
Total comments: 4
4 venera  
0
za tegnee bayarlalaa minii xongorooo

3 venera  
0
keke

2 uj  
0
hı sn bsn bn nz n dandaa orj unshıj bh bhr vrgelj shıne sodon medeelel nııteıj bgaraı amjılt

1 WarCraft  
0
eniig chi ooroo bichsiimu tiim bol gaigv bolje

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]