Main » 2011 1 сар 26 » Хайрын захидал ирлээ
9:28:53 PM Хайрын захидал ирлээ | |
Чамайг харах бүрдээ догдолж, хажууд чинь байх тусам нялхарч чангаас чанга тэврэн үнсэхийг хүснэ. Зөвхөн өөрийн болгохыг мөрөөднө. Хайртай гэж хэлээд харамлахсан, хажууд чинь суугаад эрхлэхсэн. Минийх болохгүй хайр, надад цохилохгүй зүрх, намайг хүсэмжлэхгүй цогцос... Үнсэхийг хүсэвч зориглохгүй, тэврэхийг хүсэвч хүчлэхгүй тийм л нэгэн омголон зүрхээр чамайг хайрлана. Амраг хосууд шиг эрхлэлдэхгүй, эрэмдэг харьцаа үүсгэж найзлах ийм тавлинтай азгүй дурлалын баланд автан автан согтоно. "Хайртай" үүнийг л хэлчихвэл алдчих байх. Үүрд найзлаж явахад гэмгүй. Үгүй ээ зүрх минь дийлэхгүй. Минийх л болохгүй юм бол надаас холдо одсон дээр. Яадгийм зориглоод хэлнэ. Яах билээ тэгвэл нөгөөх үнэ цэнэ. Өөрийн бүхнээ дэнслээд омогшил, үнэ цэнээ гээгээд өөрт чинь "хайртай" гэдгээ хэлчихээд үүрд орхин одъё... Өчүүхэн ч гэсэн намайг гэх сэтгэл байвал өөрөө олоод ирэх байлгүй. Хумхын тоосын чинээ боддоггүй бол хурдхан мартъя чамайгаа... | |
|
Total comments: 2 | |
| |