Site menu
Login form
Section categories
мэдээ, мэдээлэл [19]
Дэлхий дахинд [5]
өгүүллэгүүд [2]
Манайхаас өөр хаана ч хэзээ ч нийтлэгдэж байгаагүй цоо шинэ, гоё өгүүллэгүүдийг хийх болно
шүлэг [4]
захидал [4]
та ч бас илгээж болно
сонин хачин [8]
эрүүл мэнд [2]
зурхай, мэргэ [5]
Монгол кино [16]
Монгол клип [9]
гадаад клип [7]
гадаад кино [4]
хайр дурлал [3]
хошин шог [11]
хүүхэлдэйн кино [2]
Асуудал [1]
Та ч гэсэн тэгдэг үү? [14]
Амьдрал дээр үнэн дээ ...
Гоё мөчүүд [5]
Нэгэн залуу хэдхэн хоногийн дотор ажлаасаа халагдан,эхнэртээ хаягдан, хамгийн сайн найз нь нас бардаг. Тэрээр энэ мөчид маш хэцүү байсан ч блог нээн амьдралд энгийн тохиолддог гоё мөчүүдээ бичдэг болсон. Түүнийг нь одоо олон хүн сонирхон уншдаг болсноор ном болгон хэвлүүлж амжилтанд хүрчээ.
Calendar
«  4 сар 2011  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Our poll
Rate my site
Total of answers: 49
Statistics

Вэнугийнд хэдэн хүн байна? 1
зочилж орсон хүн хэд байна? 1
манайхан хэд байна? 0
Main » 2011 » 4 сар » 2 » Хаврын улиралд хүмүүс нойргүйдэлд орох нь элбэгшдэг
0:00:30 AM
Хаврын улиралд хүмүүс нойргүйдэлд орох нь элбэгшдэг

Хаврын улирал эхлэхээр хүмүүсийн биеийн дархлаа суларч, ядаргаанд орох нь ихэсдэг байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд нойргүйтэлд өртөж байгаа хүмүүс ч ихээр нэмэгджээ. Өмнө нь зөвхөн ахимаг насны, тэр дундаа ахмадуудын дунд их тохиолддог байсан бол одоо дан ганц ахмадууд гэлтгүй бүхий л насныханыг хамрах болсон гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна. Ерөнхийдөө хүн өдөрт 6-8 цаг унтаж байвал хэвийн амарч байна гэсэн үг, харин энэ хугацаанаас багаар амарч байвал нойргүйтэлд орж байна гэж ойлгож болно гэнэ.

Хүний биеийн болон оюун ухааны чадамж хүний зөв унтаж амрахаас ихээхэн шалтгаалдаг бөгөөд өдөрт зургаагаас доош цаг унтаж амарч, явснаас болж сэтгэн бодох чадвар буурч, ой санамж мууддаг байна. Нойроо дутуу авч байгаа хүн энгийн механик ажлаас өөр юу ч хийж чадахгүй. Нойргүйтлийн шалтгаан нь орчин үеийн амьдралын хэв маяг, стресс буюу сэтгэл санааны хямралтай шууд холбоотой. Тиймээс хавар цагт аль болох сэтгэл санаагаа тайван байлгаж, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэн, биеийн дархлаагаа сайжруулах хэрэгтэй.

Орой болохоор нойр нь хүрэхгүйгээс шөнө дунд унтаж, өглөө хэтэрхий эрт сэрээд байвал нойргүйтэлд өртөж байна гэсэн үг. Нойргүйтлээс сэргийлэх энгийн арга бол аль болох оройд тогтмол цагт унтаж, өглөөд мөн л тогтмол цагт сэрэх. Мөн унтахынхаа өмнө орондоо ороод, сэрээд орноосоо босохынхоо урьд амьсгалын дасгал хийж байхыг эмч зөвлөж байна.
Category: эрүүл мэнд | Views: 778 | Added by: venera | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]