Main » 2011 1 сар 26 » Утаанбаатарын хүү би...
0:39:10 AM Утаанбаатарын хүү би... | |
Нүүрсний утаа боргилсон Хотын хороололд өссөн би Утаат энэ хотоо Өлгий минь гэж боддог Хар утаа суунагласан Гэр хорооллоо ширтээд Нүүгэлтсэн энэ л хотоо Сэтгэл гутран харахад Үлээж байгаа утаа нь Үнэртээд ч байгаа юм шиг Уугиж байгаа нүүрс нь Утаад ч байгаа юм шиг Эрвэгэнэж хамар хорсоход Элэг зүрх минь хордож Хорсож гарсан нулимс Хоёр нүдийг минь бүрхдэг Өвөл танилцсан охид хөвгүүд Хавар болоход хагацна Утаан дунд сохроор дурласнаа Урин ороход тэд мэднэ | |
|
Total comments: 3 | |||
| |||