Site menu
Login form
Section categories
мэдээ, мэдээлэл [19]
Дэлхий дахинд [5]
өгүүллэгүүд [2]
Манайхаас өөр хаана ч хэзээ ч нийтлэгдэж байгаагүй цоо шинэ, гоё өгүүллэгүүдийг хийх болно
шүлэг [4]
захидал [4]
та ч бас илгээж болно
сонин хачин [8]
эрүүл мэнд [2]
зурхай, мэргэ [5]
Монгол кино [16]
Монгол клип [9]
гадаад клип [7]
гадаад кино [4]
хайр дурлал [3]
хошин шог [11]
хүүхэлдэйн кино [2]
Асуудал [1]
Та ч гэсэн тэгдэг үү? [14]
Амьдрал дээр үнэн дээ ...
Гоё мөчүүд [5]
Нэгэн залуу хэдхэн хоногийн дотор ажлаасаа халагдан,эхнэртээ хаягдан, хамгийн сайн найз нь нас бардаг. Тэрээр энэ мөчид маш хэцүү байсан ч блог нээн амьдралд энгийн тохиолддог гоё мөчүүдээ бичдэг болсон. Түүнийг нь одоо олон хүн сонирхон уншдаг болсноор ном болгон хэвлүүлж амжилтанд хүрчээ.
Calendar
«  11 сар 2024  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Our poll
Rate my site
Total of answers: 49
Statistics

Вэнугийнд хэдэн хүн байна? 1
зочилж орсон хүн хэд байна? 1
манайхан хэд байна? 0
Main » мэдээ, мэдээлэл

American Summer хөтөлбөр залуусын мөрөөдөлдөө хүрэх гүүр нь болдог

Хэдхэн жилийн өмнө манай залуусын туйлын хүсэл, холын мөрөөдөл нь Америк орон байлаа. Дэлхийг хөгжлөөрөө дагуулж явдаг энэ оронд очиж үзнэ гэдэг хэзээ ч биелэшгүй зүйл мэт санагддаг байсан үе одоо түүх болон үлджээ. Өнөөдөр оюутан залуус маань зуны амралтаа зуслан явж өнгөрүүлэх үү эсвэл Америк  руу аялаж өнгөрүүлэх үү гэж хоорондоо ярилцдаг болжээ. Энэ нь манай оюутан залуус зуны амралтаараа Америкт ажиллаж, аялахын зэрэгцээ англи хэлнийхээ түвшинг сайжруулах бүрэн боломжтой болсонтой холбоотой. Тиймээс энэ боломжийг залуустаа хамгийн анх  олгож, 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй "Опен Ворлд” төвийг өөрийн биеэр зорьж, уншигчиддаа дэлгэрэнгүй мэдээллийг сурвалжилж хүргэхээр шийдсэн юм. Ингээд "Метромолл” их дэлгүүрийн хойно байрлах "Метро Бизнес” төвийн 605 тоотод байрлах төв байранд нь очлоо. Хотын төвд байрлах тохилог оффис, нүүрэнд нь гэрэл гийсэн шижигнэсэн сайхан залуус чин сэтгэлээсээ инээмсэглэн угтав. Нэг хэсэг нь компьютерын ард суун ажиллаж, зарим нь утсаар хэн нэгэнд зөвлөгөө өгч байлаа. Энэ дундаас ширээ тойрон суусан нас ойролцоо гурван охины яриа миний анхаарлыг татлаа. Тэдний ярианаас сонсоход нэг охин нь өмнө нь "Опен Ворлд” төвөөр дамжуулан Америкт 3 сарын хугацаанд ажиллаж, аялаж байгаад ирсэн бөгөөд туршлагаасаа бусад хүүхдүүддээ ярьж байлаа. Ингээд тэдний нэг болох Н.Уянгаас хөтөлбөрт хэрхэн хамрагдсан талаар асуухаар шийzдлээ.

Category: мэдээ, мэдээлэл | Views: 788 | Added by: venera | Date: 2011/12/22 | Comments (0)

Манай хотод олон сайхан сайхан цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур шинээр баригдаж байна аа. Залуус маань чөлөөт цагаараа найз нөхөд, хосоороо зугаалахад үнэхээр романтик, тухтай орчинг бүрдүүлж чадаж байна. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг шүү дээ. Их хот маань үүнээс сайхан болно гэдэгт би итгэнэм. Хүмүүс нь соёлтой, хүүхнүүд нь үзэсгэлэнтэй, харчууд нь ухаантай, хот нь өнгөтэй ийм болох цаг өдөр ирэх тусам ойртсоор байна. Миний Улаанбаатар Монголын сайхан нутаг, Миний эх орон дэлхийн хүчтэй улс шүү. Эх орон минь мандан бадраг...Ура ура ура
Category: мэдээ, мэдээлэл | Views: 792 | Added by: venera | Date: 2011/07/22 | Comments (1)

Би "Сантис" боловсролын төвд саяхнаас сурч эхэлсэн юм. Эхний өдөр ч яахав уур амьсгал, багшийн ур чадвар гээд бүгд л давгүй байлаа. Харин дараагийн өдөр нь Стийв гэдэг Америк багш ордог юм байна. Тэгсэн хичээлийн дундуур Улаанбаатар хотынхоо талаар ярихаар боллоо. Гэтэл манай ангийнхан юу гэсэн гээч. Манай хот утаатай, гэр хорооллоор дүүрсэн, хаа сайгүй хог новш, архичин тэнүүлчнээр дүүрсэн аймшгийн балгас гэх нь л холгүй ярих юм. Яахав дээ энэ үнэн ч гэсэн олгой хагаравч гэдсэн дотроо гэдэг биз дээ. Гадны хүнд хамаг муу муухайгаа дэлгээд, ганц ч сайхан зүйлийг нь яагаад хэлж ч болохгүй гэж? Энэ болохгүй, тэр ч бүтэхгүй гээд яриад байвал дуусахгүй, харин бүгдийг засч залруулах, гоё сайхан талаас нь яагаад харж болохгүй гэж. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг байх аа. Миний хот удахгүй тэр дэлхийн гоё  сайхан, өндөр хөгжилтэй хотуудаас ч сайхан болно гэдэгт би итгэж байна.
Category: мэдээ, мэдээлэл | Views: 721 | Added by: venera | Date: 2011/04/08 | Comments (2)


Япон улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Мобиком Корпорациас тус улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдтэйгээ холбоо барихад дараах хөнгөлөлтүүдийг үзүүлэхээр тогтсон байна.

Нийт Мобикомын хэрэглэгчдийн хувьд гуравдугаар сарын 14-ийг дуустал Олон улсын ярианы 003 гарцаар Япон руу ярих яриаг үнэгүй болгожээ.
Харин энэ сарын 18-ыг дуустал нийт операторуудын утаснаас Олон улсын ярианы Глобус картаар Япон руу ярих яриаг 50 хувийн хөнгөлөлтэй болгосон байна.
Category: мэдээ, мэдээлэл | Views: 662 | Added by: venera | Date: 2011/03/12 | Comments (0)

« 1 2